АНУ-д ханиадиар дахин зургаан хүн нас барлаа
2013-01-16

АНУ-ын Сан Дего мужид шинээр тархаад байгаа ханиадны улмаас нас барагсдын тоо эрс нэмэгдэж байгаа. Сүүлийн мэдээллээр тус мужид дахин зургаан хүн амь насаа алдсан байна. Үүнээс өмнө 92 хүн ханиадны улмаас нас баржээ.  Хотын эмнэлэгт хүргэгдэн ирж байгаа иргэдийн тоо сүүлийн долоо хоногт энгийн үеэс зургаан хувиар нэмэгдсэн аж. Одоогийн байдлаар Сан Дегогийн төв эмнэлэгт 670 орчим хүн ханиадны улмаас хэвтэн эмчлүүлж байна. "Ханиадыг дарах хамгийн гол арга бол дархлаажуулалтын тарилга хийх явдал" хэмээн эмч Уилма Вүүтэн хэлж байгаа. Тэрбээр “Илүү олон хүнийг хамрахаас өмнө вакцин гарган авах хэрэгтэй байгааг” сануулжээ. Ханиадны улмаас амь насаа алдаж байгаа иргэдийн хувьд ихэвчлэн ахимаг насныхан байгаа юм. Нийтдээ АНУ-д 311 хүн уг ханиадаар өвчилж, амь насаа алдсан юм.   Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
Zorig:
San Diegod tuv emenleg gesen oilgolt baihgui ee, yumaa buruu orchuulsan yumuu esvel zohioson yumuu? Medeej bas San Diego bol California mujiin neg hot.
2013-01-17
enkhee:
Setguulch Munkhnasan joohon nygtalj baij bichmeer yum baina. San Diego chini muj bish, California mujiin neg hot.
2013-01-17