Гаалийн ажилтны нэрийг барьж 300 гаруй сая төгрөг залилжээ
2013-01-17

Гаалийн ерөнхий газрын даргын нэрийг барьж гаалиас хямдхан автомашин гаргаж өгнө хэмээн иргэдийг залилсан онц ноцтой гэмт хэргийг цагдаагийн газраас илрүүлэн шалгаж байна. “Альфа” фитнесст ажилладаг М.Отгонжаргал гэдэг эмэгтэй үеэл нь болох М.Ерөөлттэй бүлэглэн Отгонбаярыг оролцуулан 14 иргэнээс 300 гаруй сая төгрөг залилсан нь илрээд байгаа юм. Эдгээр залилагч гурав гаалийн дарга, ажилтнуудын нэрсийг бариад зогсохгүй “Оюу толгой” ХХК-иас зарласан тендерт ялуулж өгнө хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө мөн авсан нь цагдаагийн дүгнэлтээр тогтоогджээ. Тухайлбал, иргэн Л-ээс М.Ерөөлт гэгч “Оюу толгой”-д машин механизмын дугуй нийлүүлэх тендерт ялуулж өгнө гэж 66 сая төгрөг авахын зэрэгцээ гаалиас хямдхан автомашин авч өгнө гэж 28 сая төгрөг залилсан байх жишээтэй.

М.Ерөөлт нь найзууд дээрээ очиж өөрийн үеэл дүү болох М.Отгонжаргалыг гаальд ажилладаг гэж танилцуулан “Найз нь хямдхан автомашин аваад өгье” гэж зуучилж холбож өгч байсан аж. М.Ерөөлт барилгын интерэр хийдэг. Найзуудтайгаа нийлж барилгын засал чимэглэлийн гүйцэтгэлийн компани байгуулчихсан яваа мэдээлэл бий. Тэрбээр таньдаг найз нөхдөдөө Отгонбаярыг Монголын стратегийн том ордыг олсон шилдэг геологич гэж танилцуулдаг байсан аж. Гэтэл Отгонбаяр нь фитнессийн газар слесариэр ажилладаг.

Отгонжаргал нь болохоор уг фитнесст менежэрээр ажиллаж байсан нь хожмоо мэдэгджээ. М.Ерөөлт нь Отгонжаргал, Отгонбаяр хоёрыгоо бусдад ташаа мэдээллээр танилцуулж, улмаар Отгонжаргалаар гар бие гүйцэтгүүлэх маягаар залилангийн үйлдлээ удирдан гол толгойлогчоор ажиллаж байсан нь илэрхий байв. Ер нь хохирогчид болох 14 хүн яагаад М.Ерөөлтөд итгэх болов. Яагаад гэвэл М.Ерөөлт багын бүхий л дотнын гэж хэлж болох эргэн тойрны найз нөхөд гэх мэтээр өөрийг нь сайн мэддэг хүмүүсийг онилсон. Хоёрдугаарт, тэд “Бридж Ко” нэртэй хулхи компани байгуулсан нь бусдад итгэл үнэмшлийг төрүүлж чадсан аж. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс уг хэргийг шалгаад шүүх рүү саяхан шилжүүлсэн онц ноцтой энэ хэрэгт одоогийн байдлаар Отгонжаргал, Ерөөлт нар яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа юм. Харин Отгонбаяр гэрчээр оролцож байгаа ажээ. Уг нь залилангийн эх үүсвэр болсон “Бридж Ко” хуурамч компани Отгонбаярын нэр дээр төдийгүй уг компанийн тамга тэмдгийг ашиглаж хүмүүсийг залилсан аж. Гэвч цагдаа, прокуророос үзэхдээ Отгонбаярыг буруугүй болгож, гэрчээр татсан нь хохирогчдын гайхшралыг төрүүлж байгаа юм.

Хэдийгээр М.Ерөөлт яллагдагчаар татагдсан буй ч цагдаагийн мэдүүлэгтээ “Отгонжаргалын хууль бус үйлдлийг ерөөсөө мэддэггүй байсан” гэж хэргээс мултрах хандлагыг үзүүлж байгаа гэнэ. Одоо Баянгол дүүргийн шүүхээс шударга шийдвэр гарахыг хохирогчид нь хүлээж байна. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас ирж суух вэ гэдэгчлэн М.Ерөөлт мөнгөтэй байхуйц хүмүүсийг онилон өөрсдийгөө гаалийн ажилтан, геологич зэргээр худлаа танилцуулж явжээ. Тэд залилан хийхдээ бусад хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхийн тулд ченжээс автомашин худалдан авч тэрийгээ гаалиас авсан мэтээр бусдад ойлгуулж харагдуулдаг байсан байна. М.Ерөөлт гааль дээр очиж ченжээс авсан автомашиныгаа гаалиас авсан мэт харагдуулж, унаж үзүүлэх зэргээр жүжиг тавьж байсан нь хохирогч нарын мэдүүлгээс харагдаж байгаа юм.

Хохирогчдын мэдүүлгээс үзэхэд М.Ерөөлттэй олон жилийн өмнөөс таньдаг, найз нөхөд болохоор итгээд мөнгөө өгчихсөн. Бэлэн мөнгө байхгүй учраас орон сууцаа барьцаанд тавьж зээл авч өгсөн нь бий. Өнөөдөр залилагч нараас орох оронгүй болсон айл өрх олон бий аж. Ингээд одоогоор тогтоогдоод байгаа хохирогч нарын зарим нэрсийг нь жагсаая.

  1. Хохирогч Т. Ланд 100 маркийн автомашин 13 сая төгрөг гаалиас олж өгнө гэж залилсан.
  2. Хохирогч Ч. Гаалиас хямдхан автомашиныг авч өгнө хэмээн 7.2 сая төгрөг залилсан.
  3. Хохирогч Б. “Санта Фей” хоёр ширхэг автомашиныг зарж өгнө гэж хуурч аваад барьцаанд тавьсан. Хохирол нь 56 сая төгрөг.
  4. Хохирогч Л. Оюу толгойд машин механизмын дугуй нийлүүлэх тендерт ялуулж өгнө гэж 66 сая төгрөг авсан. Мөн гаалиас хямд автомашин авч өгнө хэмээн 28 сая төгрөг залилсан.
  5. Хохирогч Б. Гаалиас хямд автомашин авч өгнө хэмээн 38 сая төгрөг гэх мэтээр олон иргэдийг хохироосон байна. Эдгээр хохирогчдын дийлэнх нь М.Ерөөлтийн багын найзууд байсан аж.

    Б.САРУУЛ

           
Shuud.mn
Сонин хачин
Цэцэг:
Аль алиныг нь хорих хэрэгтэй.
2013-01-18
zochin:
alivaa yum mongold shudargaar yavahgui dandaa avilgaddag bolhoor yahav zugeer zahaas avahgui avilgalaar hyamd yum avah gej ugsun hun uuruu avilga baidag geed uurtuu mungu zarj chadahgui avilgaar olson mungu bolhoor dahiad ter zamaara garaad yavchihaj baigaa yum.avilga ugch tendert yalah gesen, gaaliin tatvaraas bultaj zutgej yavaa biznesmenii ed hurungiig huraaj zavshdag uildel gaalid baidag uchraas iim hereg garch baigaa yum.huuramch yum hiilgeh gej munguur bugdiig shiiddeg humuus ni uursduu buruutai yum bishuu
2013-01-18
Зочин:
Хохирогч Л. Оюу толгойд машин механизмын дугуй нийлүүлэх тендерт ялуулж өгнө гэж 66 сая төгрөг авсан. Мөн гаалиас хямд автомашин авч өгнө хэмээн 28 сая төгрөг залилсан. авилгал өгч теньерт ялах гэсэн хүн чинь хорирогч биш хэрэгтэн болдоггүй юм уу. ийм хүмүүс л авилгалыг өөгшүүлж байгаа биздээ.
2013-01-17
setgegch:
Gaaliin abilgal hebeeree baigaa yum bih uuu? abilgal ustsan bol hun yu gej mongo ogogh be deee?
2013-01-17
гааль нь авилга их цэцэглэсэн газараа гэсэн үг юм бна шдээ
2013-01-17
Дерек:
Энэ хүмүүс ч ойлгомжтой луйварчид.Мөнгөө өгөөд ийм юманд орооцолдож байгаа хүмүүс нь хохирогчид биш,харин нийгэмд авилгыг өдөөгчид.Эднүүс бүгд нийлээд гааль,тендер тойрсон авилга хээл хахуулийн үнэн нүүр царай.бүгдийг нь сайн шалгах хэрэгтэй.
2013-01-17
ukher mongol geji ene dee sonin yumand itgeji baidag yu chi khelekh we dee
2013-01-17
zzzzz:
hehe. odii tom bolson humuus baij ulgert itgeseer...
2013-01-17