Эрүүл мэндийн яамнаас уриалга гаргажээ
2013-01-17

Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн зам, гудамж, талбайн хальтиргаа гулгаа ихсэж байгаа бөгөөд Улаанбаатар хотод осол, гэмтлийн тохиолдол нэмэгдсээр байгаатай холбогдуулан ЭМЯ-аас уриалга гаргажээ. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа тул Эрүүл мэндийн салбар НИТХ-ын 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 63 дугаар тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын 2.2 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлыг өөрсдөөсөө эхлэн хэрэгжүүлэхээр энэхүү уриалгыг хүргүүлж байгаа аж. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа уриалгын дагуу эрүүл мэндийн байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх талбайг цэвэрлэж, цас мөсийг арилган, хийсэн ажлын талаарх мэдээллийг 2013 оны 1 дүгээр сарын 20-ны дотор ирүүлэхийг ЭМЯ-ны харьяа байгууллагуудын дарга нараас хүссэн байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
ы:
агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдолын талаар бодит үнэн дүгнэлт хийж арга хэмжээ аваасай монголд орчны эрүүл ахуйг хариуцдаг албан тушаалтан байдаг болов уу байдаг бол ажлаа хийгээсэй
2013-01-18
Login:
Yuni chini tsas arilgakh Urialga ,eruul mendiin ded saidaa 4nastai okhiniig odoo yakh be tanai tom tolgoitoi emch nariin buruu onoshlogoonoos bolood khunii ami khutganii irmeg deer baina. Tsasiig daraa ni arilgachikhaj bolno .uridakh mergejiliinkhee ajliig khiivel khiisen shig khiigeed khiij chadakhgyu bol darui ajlaa uguud saidtaigaa zail
2013-01-17
ЗОЧИН:
Цас цэвэрлүүлэх ажил чинь Э.Бат-Үүл даргын ажил шүү дээ. Хоггүй , хальтиргаагүй байлгах ажлыг хийж чадахгүй л байна шүү дээ.Харин Э.Бат-Үүлд албан шаардлага хүргүүлэх нь зүйтэй юм шүү дээ.
2013-01-17
ЗОЧИН:
Цас цэвэрлүүлэх ажил чинь Э.Бат-Үүл даргын ажил шүү дээ. Хоггүй , хальтиргаагүй байлгах ажлыг хийж чадахгүй л байна шүү дээ.
2013-01-17
байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх талбайг цэвэрлэх НЬ баингын үил ажиллагаа баих ёстои шүү дээ
2013-01-17
байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх талбайг цэвэрлэхэд УРИАЛГА гаргаад байхдаа яадаг юм. хуулиин дагуу ТОРГУУЛИИН арга хэмжээ аваад орсон орлогоор нь ажилгүи хүмүүсииг цалинжуулаад цэвэрлүүлэх хэрэгтэи ш дээ Энэ бол НИИГМИИН баингын үил ажиллагаа баих ёстои шүү дээ
2013-01-17
Цас цэвэрлэхэд УРИАЛГА гаргаад байхдаа яадаг юм.Шал онигоотой юм. Зүгээр л үүрэг шүү дээв
2013-01-17
odnoo:
halitirgaa arai denduu bnaa. alban baiguullaga, ail ger bugdeeree orchniihoo tsas mosiig tseverlie l dee.
2013-01-17