Европын сансрын агентлаг НАСА-тай хамтарна
2013-01-17

Европын сансрын агентлаг өчигдөрөөс НАСА-ын судалгааны багийнхантай хамтрахаар  болсон тухай НАСА-ийн  албан ёсны веб сайт дээр нийтэлжээ. Энэ нь НАСА анх удаа гадны сансрын агентлагтай хамтарч байгаа тохиолдол юм. Үүнээс өмнө эдгээр хоёр байгууллага болон олон улсын сансар судлалын хүрээлэн гэх мэт томоохон байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох журмаар  харилцдаг байжээ. Ийнхүү хамтарснаараа агаар мандалд шинээр  сансрын аппарат хөөргөх гэж байгаа юм. Хамтран хөөргөх энэ сансрын аппаратыг НАСА-ын баазад суурилуулах гэнэ. Харин бусад хангамжийн тал дээр европын сансрын агентлаг нийлүүлэхээр болсон байна. Төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд шинээр хөөрөх аппарат 2017 онд сансрын уудамд хөөрөх гэнэ. Хэрэв энэ оролдлого амжилтанд хүрвэл дараагийн аппаратыг 2021 онд хөөргөж болох юм хэмээн эрдэмтэд үзэж байгаа аж. Одоогийн байдлаар энэхүү ажилд 600 сая ам.доллар зарцуулагдана гэсэн тооцоо гаргаад байгаа аж. Хамтын ажиллагаанд Европын сансрын агентлагийнхан нэлээд сэтгэл хангалуун байгаа юм. Судалгааны багийн хамгийн чадварлаг эрдэмтэд хамтран сансар огторгуй дахь хүн төрөлхтний мэдээгүй байгаа  илүү сонирхолтой бас нууцлаг зүйлсийг нээж илрүүлнэ хэмээн найдаж байгаа гэдгээ илэрхийлжээ. Эрдэмтдийн одоо гаргасан судалгаагаар  шинэ аппарат манай дэлхийгээс 3600 миллийн зайд байрлаж мэдээлэл дамжуулах боломжтойг хэлж байна. Э.Мөнхнасан          
Shuud.mn
Сонин хачин