Есөн настай энэтхэг хүү Microsoft-ийн хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болов
2013-01-18

АНУ-д амьдардаг энэтхэг гаралтай есөн настай хүү Пранав Кальян MCTS сертификат олгох шалгалтыг амжилттай өгснөөр Microsoft компанийн технологи хариуцсан эрх бүхий мэргэжилтэн болжээ. Ийнхүү Кальян хүү MCTS сертификатыг хүртсэн хамгийн залуу хүн болов. Өмнө нь Пакистаны 12 настай Бабар Икбаль хүү энэ шалгалтад тэнцэж байсан билээ. Хүүгийн аавын хэлснээр Кальян зургаан настайдаа программ зохиож эхэлсэн гэнэ. Математик, тэр дундаа дифференциал болон интеграл бодлогоор дагнасан нь түүнд амжилтад хүрэхэд нөлөөлсөн аж. Өдгөө дөрөвдүгээр ангид суралцдаг Кальян хүү дээрх шалгалтад нэг жил хагасын туршид бэлдсэн байна. Амралтын өдрүүдэд тэрбээр компьютерийн ард өдөрт найман цаг сууж байсан гэнэ. Сертификат олгох хөтөлбөрийг Microsoft компани 1992 онд хэрэгжүүлж эхэлсэн билээ. Эх сурвалж www.wikimon.mn
Shuud.mn
Сонин хачин