Кокс ба чулуу
2013-01-19

Энэ жил коксждог нүүрсний зах зээлд муугүй хэтийн төлөв нээгдэж байна. Дэлхийн нүүрс, коксын зах зээлийг харахад 2011 онд үнэ өсөөд 2012 онд буураад одоо хэвийн болж байна. Энэ хэлбэлзлийг манайхаас бусад олон улс ашиглаж чадсан байна. Манайх л гэж лойчихсон юмнууд өр ширэнд орж байгаа юм байх аа. Дэлхийн хамгийн их баялагтай байж өрөнд ордог лаларууд гэж байдаг л юм байна. Иймээс манай усан тэнэгүүд энэ мэдээллийг ашиглаасай гэж үүнийг бичиж байна. Хятад Экспертүүдийн үзэж байгаагаар Хятадын ган хайлуулах үйлдвэрийн түүхий эдийн хэрэгцээ өсч, кокс олборлолт багассанаас түүний үнэ нь өсөх шинж байгаа аж. 300 жилийн түүхтэй Англи болон дэлхийд нэртэй Barclays-ын прогнозоор энэ оны эхний улирлын гэрээний суурь үнэ 2013 онд тонн нь 165 доллар байх аж. Хятадын Засгийн Газрын жинхэнэ санааг таах бараг боломжгүй зүйл. Гэхдээ олонхи экспертүүд Хятад бүтцийн шинэчлэл хийх нь гарцаагүй гэж үзэж байгаа. Үнэхээр ч Хятадын шинэ лидерүүд эдийн засгаа дотоод хэрэглээндээ тулгуурлан экспортын чиглэмж рүү өөрчлөх гэж байгаа. Тэд нөгөө талаас өсөлтийг хурдасгах тухай ярьж байгаа. Гэхдээ эдийн засгийн онол, түүхээр бол өөрчлөн байгуулалт, хурдасгах хоёрыг зэрэг хийх боломжгүй. Гэхдээ Хятад ямар нэг арга бодож олж чадах улс. Энэ нь түүхий эдийн өөдрөг прогнозоор илэрч байна. Учир нь Хятадын коксждог нүүрсний хураасан нөөц өнгөрсөн онд бараг дууссан. Үнэ өссөн. Энэ нөхцөлд тэд нөөцөө сэргээж чадаж байна. Европын хамгийн том, дэлхийд хоёрдугаарт ордог санхүүгийн хамгийн том конголомерат HSBC-ын аналитикуудын прогнозоор өндөр чанарын коксждог нүүрсний үнэ 2013 онд тонн нь 228 доллар, харин 2014 онд тонн нь 208 доллар болж буурах аж. Харин сул шатах коксждог нүүрс 2013 онд тонн нь 143 дол/тонн, 2014 онд 131 дол/тонн болно гэж тус банк үзэж байна. HSBC-ын аналитикууд удаан хугацааны хэтийн төлөвд сул шатах коксждог нүүрсний үнэ тонн нь 76 доллар байна гэж таамаглаж байна. Энэ нь гангийн үйлдвэрлэлийн өсөлтийн хэмжээ эрс буурсантай холбоотой аж. Энэ нь 2016 он хүртэл түүхий эдийн эрэлтийн өсөлтийг удаан, жилийн 4 хувийн хурдтай өсгөх аж. Бүхэлдээ дэлхийн коксждог нүүрсний хэрэгцээ ойрын таван жилд 60 сая тонноор өснө, чингэхдээ Ази тив энэ түүхий эдийн томоохон импортер (73 хувь) байна гэж тэд үзэж байна. Австрали Австрали аль хэдийн олборлолтоо сэргээж амжлаа. Үер болж байгааг нь далимдуулаад мөнгө хийгээд аваач гэж блогоороо баахан орилов. Тоосон хүн байдаггүй ээ. Энэ завшааныг Орос, Мозамбик хоёр ашиглаж чадав. Мазомбикаас л дор байна ш дээ, манай хэдэн лаларууд. Одоо ахиад Австралид үед болсон ч 2011 оных шиг коксны үнэ тэгж их үсрэхгүй. Богино хугацааны тасалдлыг нөхөх систем бий болчихлоо. Одоо коксждог нүүрсний гол экспорлогч Австрали хэвээрээ байна: HSBC-ын үнэлгээгээр Австрали дэлхийн коксын 50 орчим хувийг хангах юм байна. Энэ нь өндөр чанарын нүүрс бүхий баялаг ордтой, Азийн орнуудтай ойр байгаатай холбоотой гэнэ. Тэгээд манай Монгол ойрхон биш хэрэг үү ?! Энэ үнэлгээгээр австралийн экспорт жилд 3-4 хувийн хурдтайгаар өсч 2012 онд 138 сая тонн байсан бол 2016 онд 160 сая тонн болж нэмэгдэх аж. Ингээд ойрын таван жилд дэлхийн коксын нийлүүлэлтэд Австралийн оруулах хувь нэмэр 44 хувь болох юм байна. Энэ прогноз Австралийн Нөөц болон Эрчим хүчний Товчооны (BREE) прогнозтой зөрж байна. BREE-ийн статистикаар австралийн коксждог нүүрсний экспорт 145 сая тонн (жилийн өсөлт 9%) байсан, энэ Товчооны экспертүүд энэ нь 11 хувь өсч 2013 онд 161 сая тонн болно гэжээ. Энэ нь томоохон үйлдвэрлэгч BMA Квислендэд олборлолтоо ихэсгэхтэй холбоотой аж. Түүнээс гадна Burton-ы орд газарт Peabody Energy, Grosvenor-ы орд газарт Anglo Coal шинэ уурхай ашиглалтад оруулах юм байна. BREE-ийн үзэж байгаагаар Хятадын импорт 2012 онд 28 хувь өсч 49 сая тонн болсон. 2013 онд ахин 19 хувь өсч 58 сая тонн болох юм байна. Мөн Энэтхэг коксждог нүүрс худалдан авахаа жилийн 16 хувийн хурдтай нэмж байгаа ба 2013 онд түүний импорт 26 сая тонн болох юм байна. Харин Европын Холбоо 2012, 2013 онд өмнөх 2011 оны түвшингөө хадгалж 46 сая тонн кокс авах аж. Алин байлаа ч гэсэн Ази дах хэрэглээний өсөлтийн улмаас австралийн экспорт эрс өсч байна. Гэхдээ нүүрсний хэмжээ өсч байгаа болохоос биш, австралийн экспортын нийт орлого харьцангуй бага үнээс болоод багасах аж. Үнээ өсгөх гэхээр унагах газрууд олон байдаг гэнэ. Тэр нь Монгол, Мозамбик, Орос гурав аж. Энэ ч одоо өрсөлдөөн л байх. Мозамбик Сүүлийн үед нүүрс коксын асар их нөөцтэй Мозамбик гэсэн шинэ тоглогч гарч ирж байна. 2012 онд тэд 2,5 сая тонн кокс нийлүүлсэн бол 2012 онд энэ нь 4 сая тонн болох юм. Тэнд Vale, Rio Tinto гэсэн аваргууд ажиллаж байна. Moatize ордод Vale 1,9 миллиард доллар оруулаад байгаа бөгөөд хүчин чадал нь жилийн 11 сая тонн кокс болох юм. Хоёр дахь шатанд 2,07 миллиард доллар нэмэн оруулж хүчин чадлыг 2014 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мөн ордод хэрэгжиж буй Benga төслийг Rio Tinto, Tata Steel (65:35) хоёр хийж байгаа бөгөөд 516 сая долар оруулж эхний шатыг 2013 онд дуусгана. Хүчин чадал нь 1, 5 сая тонн кокс, 0,8 сая тонн эрчим хүчний нүүрс. Rio Tinto 2015 онд дуусах өөр нэг том төсөл тэнд хэрэгжүүлж байна. Япон, Солонгос, Энэтхэг бараг бүгдээрээ тэнд шавчихсан байна. Тээврийн дэд бүтцийг нь сайжруулж байгаа юм гэнэ. Манайхыг сайжруулж болохгүй яачихсан улсууд байдгийм. Манай хэдэн авилгийн шуналаас болоод зугтчихдаг байх. Ер нь бол Мозамбик ойрын таван жилд дэлхийн нийлүүлэлтийн өсөлтөд оруулах хувь нэмрээрээ 17 хувь эзлэх юм байна. Орос HSBC-ийн үнэлгээгээр 2012 онд Оросын нийлүүлэлт 5,9 хувь өссөн, 2013 онд 3 хувийн өсөлт гарч 14,2 сая тонн болох аж. Оросууд олон шинэ төсөл хэрэгжүүлснээр 2016 онд экспортоо 21 сая тонн хүргэх аж. Энэ нь Европын эрэлт буурсан, Хятад болон Азийн бусад орны зах зээлийн дэд бүтэц бий болсонтой холбоотойгоор улам өсөх аж. Одоо Оросын Трансибирийн магистрал бараг бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Энэ нь дорнын компаниудын экспортын боломжийг хязгаарлаж байна. Гэхдээ Оросууд төмөр замын дэд бүтцээ сайжруулж, Ваниногийн шинэ боомтыг дэд бүтцийг шинэчилснээр азийн зах зээлд кокс гаргах боломжоо эрс нэмэв. Оросын ойрын таван жилд экспортын өсөлтөд оруулах хувь нэмэр 13 хувь болох аж. Америк Америк Дорнын экспортоо багасгаж байгаа. 2011 онд Америкийн Азид нийлүүлэх кокс 51 хувь өсч 63 сая тонн болсон. 2012 онд Азид нийлүүлэх АНУ-ын кокс 6 хувь буурч, 60 сая тонн болсон ба 2013-2016 онуудад 57-58 сая тоннын түвшинд хадгалагдана. Энэ нь бусад бүс нутгаас нийлүүлэх кокс болон түүний үнэд онцгой их нөлөөлөхгүй байх. Монгол Эх орныхоо тухай мэдээллийг гадаадаас авах эхэндээ ичмээр байдаг ч сүүлдээ сурчихдаг юм. Манай Монголоос өгдөг мэдээлэл гэж түй ч байхгүй учраас өөр яахийм ?! Ингээд нөгөө мундаг HSBC-аас авъя. Манай Монголын экспорт эрчимтэй өсч жилийн 107 хувийн хурдтай байдаг гэнэ. 2009 онд 4 сая тонн байснаа 2011 онд 19 сая тонн болж, энэ хоёр жилд дэлхийн өсөлтөд монголын оруулах хувь нэмэр 27 хувь болжээ. HSBC-ийн үнэлгээгээр 2012 онд монголчууд үүнийгээ ахин 7 хувь нэмж 20 сая тонн болгосон ба цаашдын өсөлт нь жилийн 5-10 хувь байна гэж таамагласан байна. Тэдний прогнозоор ойрын таван жилд дэлхийн нийлүүлэлтийн өсөлтөд Монголын хувь нэмэр 12 хувь болох бөгөөд 2016 онд Монголын экспорт 26 сая тонн болно гэж тэд үзсэн байна. Монголын нүүрсний 54 хувь нь өндөр чанарын, 43 хувь нь сул шатдаг, дөнгөж 3 хувь нь тоост үлээлгэдэг (PCI) түүхий эдийн нүүрс байдаг байна. Энэ тоог монголчууд бүгдээрээ сайн тогтоож авах хэрэгтэй. Тоо тогтоодоггүй хүн бол Монголын нүүрсний 50-60 хувь өндөр чанартай гээд заавал тогтоох хэрэгтэй л дээ. Хятадын зах зээл дээр монгол нүүрс австрали нүүрсийг “нармийтал шахаж” байгаа гэнэ. Энд манайхны менежментийн сайны асуудал түй ч байхгүй гэдгийг манайхан бүгдээрээ мэдэж байгаа. Ганц ганцаараа уралдаж давхиж очоод Шаньси мужийн үнээр зараад байхаар ингэж байгаа юм. 2011 онд Монгол хятадын коксын импортын 45 хувийг нийлүүлсэн бол, австрали 23-ийг бүрдүүлжээ. Манай талаас өгч буй мэдээ гэвэл Эрдэнэс Таван Толгой өр ширэнд орлоо гэхээс өөр юм байхгүй л байгаа ш дээ. 2011 онд Шадар сайд Н.Алтанхуяг иргэн болгондоо тараана гээд байсан 536 хувьцаа иргэн болгоны өр болбол би л лав гайхахгүй. Яагаад гэвэл би 2011 оны 4 дүгээр сарын 12-нд “Хувьцааныхаа үнэтэйг хулхидуулахаараа мэднэ” гэж хар дээр цагаанаар бичсэн. Тэр үед Шадар сайд Н.Алтанхуяг “үнээнийхээ сүүтэйг үхэхээр нь мэднэ”, “чамлахаар чанга атга”, “яваандаа наадах чинь чулуу болно” гэж монголчуудыг сургаж билээ. Яг тийм байна, “Эрдэнэс Таван Толгой” үнээ үхжээ, бид чанга атгажээ, нээрэнгээсээ чулуу атгасан байна, монголчууд… x x x За ийм л байна. Татвар авчихаад мэдээлэл өгөхгүй байгаа төр засаг, цалинг нь авчихаад ажлаа хийхгүй байгаа төрийн түшмэдийн чинь өмнөөс мэдээлэл өглөө. Ингэлээ гээд тэнэг мартамхай монголчууд харилцааны соёлгүй, чи ганцаараа мэддэг юм уу, нэг газраас олоод л орчуулчихсан байна гэхчлэн солиорно гэдгийг чинь мэдэж л байна. Бодвол одоо бондын мөнгөний “чулуу” дахиж атгах гээд горьдоод сууж байгаа биз… Гэхдээ ийм мэдээлэл төрийн байгууллагын ямар ч сайтад байхгүй, пүүс компанийн ямар ч сайтад байхгүй, ТББ-ын ямар ч сайтад байхгүй, ганцхан “ganaa.mn” блогт л байдаг юм ш дээ… 2013 оны 1 дүгээр сарын 11. Судлаач Х.Д.Ганхуяг.
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мэдлэгээсээ болж МАН-ынханд шахагдсан хүн дээ.
2013-01-20
Thank a lot for your information
2013-01-20
Nice :p
2013-01-20
Bold:
Sain bn! Chicago, IL US
2013-01-20