Жастин Бибэрийн ээж үр хөндөлтийн эсрэг кино хийнэ
2013-01-21

Дуучин Жастин Бибэрийн ээж Петти Маллеттэ америк даяар өрнөөд байгаа үр хөндөлтийн жагсаалд нэгдэж түүгээр ч зогсохгүй үр хөндөлтийн эсрэг богино хэмжээний кино бүтээх гэж байгаа гэжээ. "Crescendo" буюу өрнөлт хэмээх кино хийхээр ажиллаж байгаа гэнэ. Киног ирэх сарын 28-нд гэхэд бэлэн болгохоор зорьж байгаа аж. АНУ-д үр хөндөлт ихсэж байгаатай холбоотой нийгмийн сайн сайхны төлөөх иймэрхүү ажлууд тус улсад хаа хайгүй өрнөж байна. АНУ-д жил дунджаар 10 сая эмэгтэй үр хөндөлтөд орж байгааг тогтоожээ. Залуу одын ээж өөрийн өсвөр насны амьдралынхаа тухай ярьсан бөгөөд үр хөндөлт  хэмээх харамсалтай зүйлтэй ч нүүр тулж тэр хэцүү үеийг ч даван туулснаа илэн далангүй ярьсан байна. Тэрбээр энэ кино жирийн нэг тоо баримт өгүүлсэн, эсвэл хэн нэгнийг буруутгасан утга бүхий кино биш харин ч залуу охидод ухаарал хайрласан бүтээх байна хэмээн найдаж байгаа аж. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин
В. Ганзориг:
Хулан тахийг харсан илжиг хүртэл жороолдог гэгчээр энэ эмээ л дутав.
2013-01-21