Тээврийн Прокурорын газраас мэдэгдэл хүргүүлжээ
2013-01-22

Тээврийн Прокурорын газраас, зам тээврийн осол, хэргийг хянах явцад нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын жолооч нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам тээврийн осол гаргах явдал буурахгүй байгаад дүгнэлт хийж, шалтгаан нөхцөлийг судалж арилгуулах талаар тухайн газруудад прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна. Өнгөрсөн онд нийтийн тээврийн хэрэгслийн 77 жолооч зам тээврийн осол гарган эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, ослын улмаас 14 хүний амь нас хохирсон байна. Зам тээврийн осол гарч байгаа шалтгаан нь нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын холбогдох журам, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг баримталж ажилладаггүй. бүрэн бус тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцуулдаг, хурд хэтрүүлэх урсгал сөрөх, гарцаар гарч яваа явган зорчигч нарт зам тавьж өгдөггүй зэрэгтэй холбоотой байгаа юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochin:
Yag zuv. arai hetreed bdag yumaaa ed nar...
2013-01-23
Автобусны жолооч нарт хөдөлгөөнд дүрмээ баримталж боловсон оролц гэсэн шаардлага тавихад ягаад хэрэгжүүлж болохгүй байна вэ???? Одоо болохгүй бол автобусны компанитай нь хариуцлага ярьдаг, торгодог болох ёстой
2013-01-23