Өнөөдөр дэлхийд: Эмчийн дипломыг эмэгтэй хүнд анх удаа гардуулжээ
2013-01-23

Англи эмэгтэй Элизабет Блэквелл  анхны дипломтай эмэгтэй эмч болжээ. Тэр доктор Сэмюэль Диксоны номууд болон амаар өгсөн зааврыг даган удаан хугацаагаар анагаах ухааныг бие даан судласан байна. Блэквелл  зохих сургуульд элсэх гэж бодсон ч, АНУ-ын анагаах ухааны сургуулиад түүний өргөдлийг хүлээж аваагүй ажээ. Харин Нью-Йорк хотоос холгүй орших Женев хотын коллеж өөр шийдвэр гаргасан байна.  Бүсгүйг сургуульд авах хэрэгтэй юү, үгүй юү гэдэг талаар санал өгөхийг оюутнуудаас хүсчээ. Оюутнууд үүнийг тоглоом шоглоом хэмээн үзэж, Блэквеллийг дэмжсэн санал өгсөн байна. Тэр ангидаа шилдэг оюутан болжээ.  Хүнд суртлын өч төчнөөн саад тотгор учирч байсан ч, бүсгүй диплом, магистрын зэрэг авсан байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин