Хөлбөмбөг: 4–р дивизионы баг финалд шалгарлаа
2013-01-23

Өнгөрсөн шөнө Английн Лигийн цомын хагас шигшээгийн хариу тоглолт “Астон Вилла” – “Брэдфорд Сити” – ги йн хооронд боллоо. Эхний тоглолтонд “Брэдфорд Сити” – гийхэн 3:1 – ээр хожсон давуу байдалтай хариу тоглолтонд оролцсон бол “Вилла” – чууд эсрэгээрээ 2 бөмбөгний зөрүүтэй хожих хүндхэн даалгавартай талбайд г арсан. “Чэлси”-д 8:0 – ээр хожигдсоноос хойш “Вилла” – чууд хожил гэдгийг мартаад байсан бөгөөд Английн 4 – р дивизионд тоглодог багийг хожиж, өөрсдийн энэ улирлын эхний бөгөөд эцсийн цомын төлөө өрсөлдөх бо ломжтой болох байсан юм. Тоглолт эхлээд 24’- д төвөөс ирсэн дамжуулалтыг Бентекэ баруун хөл өөрөө чихэж, тооны харьцааг 1:0 болгож багтаа итгэл найдварыг авчирлаа. Эхний үе 1:0 – ийн харьцаатай “Вилла” – гийн давамгайлалаар өндөрлөлөө. Тоглолтын 2 – р үеийн 55’ – д т албайн баруун захаас ирсэн хөндлөн дамжуулалтыг “Брэдфорд” – ын  Хэнсон мөргөж тооны харьцааг тэнцүүлж, “Вилла” – гийхныг хүнд байдалд орууллаа. Гэсэн хэдий ч талбайдаа тоглож буй “Вилла” – чууд бууж өгсөнгүй довтолсоор цаг дуусах дөхсөн үед буюу 89’-д Вайман багтаа ялалтын гоолыг оруулсан ч энэ үр дүн  багаа финалд шалгаруулахад хангалттай байсангүй. Английн Лигийн цомын хагас шигшээгийн нөгөө тоглолт өнөөдөр “Чэлси” – “Свонси” – гийн хооронд болох бөгөөд “Хунгууд” эхний тоглолтондоо 2:0 – ээр хожсон давуу байдалтай “Стэнфорд Бриж” – т зочлоно тоглоно. Э.Баттөр
Shuud.mn
Сонин хачин