Унтахдаа архи уух нь эрүүл мэндэд муу
2013-01-23

Хүмүүс хурдан унтахын тулд орондоо орохоосоо өмнө архи мансууруулах төрлийн ундаа хэрэглэх тохиолдол элбэг байдаг. Гэтэл энэ арга тийм ч тохиромжтой арга биш гэдгийг эрдэмтэд олж мэджээ. Лондоны нойр судлалын төвийн судлаачид архи уучихаад унтах нь хүний нойрны хэлбэлзэлийг алдагдуулах нэгэн томоохон шалтгаан болдог гэдгийг хэлж байна. Нойргүйдэл хэмээх тарчилгаантай энэ өвчин оюуны хэт ачаалал болон, сэтгэл санааны тогтворгүй байдлаас үүдэн бий болдог. Энэ үед архи хэрэглэн унтахыг оролдох нь байдлыг улам ч эсэргээр эргүүлдэг бөгөөд цаашлах тусам дадал болдог аж. Улмаар тавтай амрах нөхцлийг бүрдүүлдэггүй гэнэ. Улмаар биеийн эд эс зөвхөн спиртээ нөхөж авчихаад харин нойрын хулжаадаг болохыг нотолжээ. Иймэрхүү замаар архинаас хамааралтай бологсдын тоо сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд үүнийг эрүүл аргаар шийдвэрлэх ёстойг мэргэжлийн  эмч нар зөвлөж байна. Архи ууж унтсан хүмүүсийн амьсгалын  үйл ажиллагаа доголддог учраас хурхирах, бие таагүй мэдрэмжээсээ болж  шүдээ хавирах зэрэг бусад хүмүүсийг унтахад таагүй байдал үүсгэх нь олонтаа. Түүнчлэн архи ууж унтахад хэдийгээр согтож гүн нойрсдог ч гэсэн бие эрхтэн бүрэн амардаггүй юм байна.   Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hudlaa daa
2013-06-17
zaza odoo uuchaad untahgui arhia gartal ehneree zovoohoos
2013-02-14
su:
oilgoloo
2013-01-24
tegvel ogloo sereed l uuj baihaas
2013-01-24