Хөлбөмбөг: Ж.Буффон гэрээгээ сунгалаа
2013-01-23

  Олон Улсын Хөлбөмбөгийн Түүх, Статистикийн Холбооны "Сүүлийн 25 жилийн шилдэг хаалгач"- аар тодорсон Ж.Буффон  "Ювентус" клубтэй байгуулсан гэрээгээ дахин сунгаж 2015 оны улирлыг дуустал багтаа зүтгэхээр боллоо.  2001 оноос "Ювентус" - ын төлөө хүчин зүтгэсэн тэрбээр баг нь хээл хахуулийн хэргээр торгуулж, доод лиг руу унасан хүнд үед ч багтайгаа хамт байсан цөөн хэдэн тоглогчийн нэг тэрбээр эдүгээ багийнхаа домог болж, хөгжөөн дэмжигчдийнхээ хайртай тоглогч болсон билээ. Э.Төр  
Shuud.mn
Сонин хачин