Хуванцар аяга таваг бөөрний чулуу үүсгэдэг
2013-01-23

Хүмүүс бид хөгжихийн хэрээр аливаа зүйлийг хялбарчилж аль амар хялбар бөх батыг сонгох болсон. Өнгө үзэмж, хэлбэр дүрс, багтаамж зэрэг олон давуу талыг нэрлэсэн хуванцар савны хэрэглээ нэмэгдэж байгаа нь тийм ч сайн зүйл биш аж. Хуванцар савнууд миламин ихээр агуулдаг бөгөөд хүнсэнд шингэснээрээ бөөрөнд чулуу үүсэхэд нөлөөлдөг аж.  Ялангуяа хоолны хуванцар тавганд халуун хоол идэх болон, гялгар уутанд түргэн халаагчинд хийж халаах нь дээрхи өвчнийг үүсгэх, идэвхжүүлэх хамгийн гол үүсвэр болдог ажээ. Тайваний эрдэмтэд энэ халуун темпратур миламиныг идэвхжүүлдэг гэдгийг нотолсон бөгөөд нэг удаагийн хэрэглээ нь аль болох цаасан аяга таваг болон нимгэн цаасан уут хэрэглэхийг сануулж байгаа юм. Нэг удаа хуванцар аяганд 70-80 градусын халуунтай хоол хийхэд 1.3 микрограмм миламин ялгардаг болохыг мэдсэн байна.   Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин