Цүнами тархи, мэдрэлийн өвчтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлжээ
2013-01-24

2011 онд Японд болсон цүнамигийн дараагаар тархи толгой, мэдрэлийн өвчтэй хүмүүсийн тоо мэдэгдэхүйц өссөнийг эрдэмтэд олж тогтоов. Шинжээчид Кесеннума хотын нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 440 хүний өвчний түүхэд судалгаа хийсэн байна. Энэ хот тэрхүү байгалийн аюулт үзэгдлээс болж хамгийн их хохирол амссан билээ. Тийм зовиуртай өвчтөнүүд уг эмнэлэгт гамшиг болсноос найман долоон хоногийн дараагаас хандаж эхэлжээ. Гэхдээ осол болохоос өмнө ч хүмүүс мэдрэлийн тасагт ирж хэвтэж байсан гэнэ. Ихэвчлэн сэтгэл хямралын байдалтай хүмүүс ирж үйлчлүүлдэг байв. Цүнамигийн дараа ийм зовиуртайгаар ирэх хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгджээ. Энэ нь байгалийн гамшгаас үүдэн бий болсон нойргүйдэл, цацрагтай ус хэрэглэсэн, халдвар тархсан зэрэгтэй холбоотой юм. Эх сурвалж www.wikimon.mn
Shuud.mn
Сонин хачин