Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар хэлэлцлээ
2013-01-24

“Байгальд ээлтэй эрчим хүчний технологи, арга хэмжээ: Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх боломжууд” семинар Чингис зочид буудалд өнөөдөр боллоо. Энэ үеэр эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарт хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай технологи, арга хэмжээг тодорхойлох,  одоо байгаа төрийн бодлого, хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах боломжыг хэлэлцсэн байна. Мөн Монгол болон Японы компаниудыг технологи дамжуулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор холбож өгөх, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээг хэрэгжүүлэхэд цаашид хийх шаардлагатай байгаа алхамуудыг хэлэлцэв. Мөн семинарын үеэр дулааны цахилгаан станцын байгальд халгүй менежментийн технологи, үр ашгийг сайжруулах боломж, дулааны цахилгаан станцаас гарах үнсийг цементийн үйлдвэрлэлд ашиглах байгальд ээлтэй цемент үйлдвэрлэх технологиудыг Японы хувийн компанийн төлөөлөгчид танилцууллаа. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн талуудын 15 дугаар бага хурлаас гаргасан Копенгагены тохиролцоогоор хөгжиж буй орнуудыг өөрсдийн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээний жагсаалтыг Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт өргөн мэдүүлэхийг урьсан байна. Энэ дагуу одоогийн байдлаар 51 хөгжиж буй орон өөрийн хүлэмийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээний жагсаалтыг Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт өргөн мэдүүлжээ. Монголын хувьд энэхүү жагсаалтыг 2010 оны нэгдүгээр сарын 28-нд өргөн мэдүүлсэн байна. Жагсаалтад багтсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд олон улсын санхүүжилт дэмжлэг авах боломжтой аж. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зохистой арга хэмжээг хэрэгжүүлэх хэмжих, тайлагнах, нотлох тогтолцоог бий болгоход Японы байгаль орчны яамтай хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд тус семинарыг зохион байгууллаа. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Hulemjiin hii gej yu ve tailbarlahgui yu
2017-12-05
Shuud utgaar ni agaar dahi CO2-n hemjee heterhii ihesseniig helj bgaam.Ihessen shaltgaan ni nuurs shataah, neft bolovsruulj gargasan benzinees geh met. za yor ni shataj bgaa yum bolgonoos chine CO2 yalgarch bgaamdaa.
2013-01-25
TAILBARLAAD OGOOCH:
HULEMJIIN HII GEJ YAG YUG HELEED BNA. BI SAIN MEDEHGUI BNAA. TAILBARLAAD OGOOCH
2013-01-25
Shuud utgaar ni agaar dahi CO2-n hemjee heterhii ihesseniig helj bgaam.Ihessen shaltgaan ni nuurs shataah, neft bolovsruulj gargasan benzinees geh met. za yor ni shataj bgaa yum bolgonoos chine CO2 yalgarch bgaamdaa.
UN -d GHG emission buuruulah:
2010 ond UN-d manaih GHG emission buuruulah arga hemjeenii jagsaalt ugsen gejee. Bodit baidliig harahd UTAA agaariin bohirdol ulam nemegdeed baigaag bugd harj baina. Anduuraad GHG emission nemegduuleh yum ugchihsen yum bish bizdee. UN-d ugsen yumaa ergej 1 harahsan. Taminee.
2013-01-25
GHG buuruulah arga hemjee:
2010 ond UN -d Mongol GHG emission buuruulah zohistoi arga hemjeeniihee jagsaaltiig ugsen yum baina. Ter jagsaaltaa ard tumend medeelne uu. Yamar sain yum be. UN-ees UTAA agaariin bohirdloo buuruulah tuslamj avah uud haalgiig neesen baina shuudee. amjilt.
2013-01-25
2010 ond UN yu ugsen bol:
2010 ond UN suuri konventsed Mongoloos ugsen zuil yum yum boloo. UTAA agaariin bohirdol buurahgui baihiig bodohod CO2 -iin tuhai bish bolov uu. gej olon humuus bodoh baihaa.
2013-01-25