О.Лхасүрэн аваргын төлөө өрсөлдөнө
2013-01-25

Монголын тамирчин кикбоксын спортын олон улсын хэмжээний мастер ,”Чоно”группын тамирчин О.Лхасүрэн 2013 оны 2-р  сарын 03 нд БНХАУ-ын Сичуань мужийн Чэнгду хотноо WLF холбооны 65 кгийн аваргын төлөө өрсөлдөх эрхээ олж аваад байна. Энэ жинд шилдэг гэсэн 8-н тамирчин оролцож байгаа бөгөөд манай тамирчин хагас шигшээд Хятадын тамирчин Шиа Литэй өрсөлдөхөөр сугалаа таараад байна.Түүний өрсөлдөгч мэргэжлийн рингэнд 57-н тулаан хийж 45 ялж , 12 КО хийжээ. О.Лхасүрэн  нь 2008 оноос кикбоксоор О.Алтанпүрэв багшийн удирдлага дор хичээллэж Мутай сонирхогчдын 2011 оны ДАШТ-нээс хүрэл медөль , кикбокс сонирхогчдын 2012 оны ДАШТ-нээс хүрэл медаль авсанаас гадна,  мэргэжлийн мутай бокс, кикбоксын рингэнд нийт  20-н тулаан хийж 16 ялж 4 хожигдож  , 6 КО хийсэн амжилттай . Энэ удаа йинхүү WLF холбооны аварга цолны төлөө өрсөлдөх гэж байна.WLF холбоо нь K-1 World Max тэмцээнтэй ижилхэн бөгөөд К-1 ийн Хятад хувилбар гэж ойлгож болох юм.
Shuud.mn
Сонин хачин
ИЗОУИС-ийн маркетингийн алба:
Их Засаг Олон Улсын Их Сургуулийн оюутан байна. Амжилт хүсье... чамд маш их хүч чадал, ирээдүй бий шүү...
2013-04-15