Хуруугаараа зураг авцгаая
2013-01-25

Ямар нэг биетийн зургийг авах гэвэл заавал  гэрэл зургийн аппарат хэрэглэх албагүй.  Хятадын дизайнч Йен Сукимийн санал болгосон Air Cliker-ийн үзэл баримтлалын дагуу, хуруунуудынхаа тусламжтайгаар зураг авч болох гэнэ. Эрхий хуруундаа камер болон товчлууртай бөгж хийж, долоовор хуруундаа хурууны хөдөлгөөнийг зохицуулдаг сенсор бэхлэнэ.

Зураг авахын тулд  хуруунуудаараа виртуал зургийн аппаратыг “авч”, товчлуурыг дарна.  Авсан дүрсийг Bluetооth-ээр дамжуулан смартфонд өгнө. Хуруунуудаа тодорхой байдлаар нугалан, “фото” юмуу “видео” горимд шилжүүлж болно гэж  SINA компани мэдээлжээ.

 С.Золбоо

Shuud.mn
Сонин хачин