Египетэд эмх замбараагүй байдлын улмаас хүмүүс амь үрэгджээ
2013-01-26

Египетэд цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болсноор 8 хүн амь үрэгдэж, бараг 400 хүн хэлмэгджээ. Ройтерс агентлагийн сурвалжлагч эмч нарын хэлснийг иш татахдаа, энэ хүмүүс галт зэвсгийн шархнаас болж нас баржээ. Бас нэг хүний бие маш хүнд байна. Засгийн газрын байшин барилгыг дайрч байгаа жагсагчдыг хөөн тараахдаа цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэж байгааг тэмдэглэж байна. Ерөнхийлөгч Мухаммед Мурси тэргүүтэй тус орны удирдлагыг эсэргүүцсэн олон зуун мянган хүн нэгдүгээр сарын 25-нд Каир  болон бусад хотын  гудамжинд гарчээ. Жагсагчид тэднийг засгийн эрхэнд гаргасан хувьсгалын үзэл санаанаас ухарсан гэж буруушааж, ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж байгаа юм. Жагсагчид Каир хотод ДХЯ –ны байшин болон ерөнхийлөгчийн ордныг дайрчээ.  Нийслэлд Египетийн эрх баригч гол хүчин болох “Лалын ах дүүс” намын салбар байсан хэд хэдэн байшинд дээрэм хийж, шатаасан байна. Эмх замбараагүй явдал бусад хот, тухайлбал Суэц, Александри хотод ч эхэлжээ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин