“Жендерийн эрх тэгш байдлыг хангах” хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталлаа
2013-01-26

Үр хүүхдээ ганцаараа өсгөж, гэр ахуйгаа хөтөлж яваа өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн тоо 1990 оныхоос 5 дахин нэмэгджээ. Энэ нь эрэгтэйчүүдийн нас баралт залуужсан, 20 хувь нь архинд донтсон, олон мянган эрчүүд хар ажил хийхээр харийг зорьсон зэргээс үүдэлтэй гэж үзэх үндэстэй. Ажил эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдийнхээс 14,3 хувиар бага бөгөөд ажил эрхэлж буй, бага насны буюу хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн орлогоо нэмэгдүүлж, ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх орчин бүрдүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага байхгүй байна.

 Энэчлэн жендерийн тэгш бус байдлаас үүдсэн нийгмийн сөрөг үзэгдлүүд буурахгүй зарим талаар шинэ асуудал гарсаар байгаа нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх санаачилга, хүсэл зориг, үндэсний болон орон нутаг салбарын түвшинд хангалтгүй байгааг илтгэж байна.

Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас энэ хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, төлөвлөөг баталлаа.  Стратеги, төлөвлөгөө нь Монгол Улсад жендерийн тэгш байдлыг хангах чадавхитай, тогтвортой, үр нөлөөтэй орчныг бүрдүүлж, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах зорилготой бөгөөд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсөвт тусгаж гадаад, дотоодын болон хувийн хэвшлийн байгууллагын х

Shuud.mn
Сонин хачин