Лионель Месси 11 тоглолтонд дараалан гоол орууллаа
2013-01-29

“Барселон” клубын довтлогч Аргентины  Лионель Месси  Испанийн аварга шалгаруулах тэмцээн дээр дахин дээд амжилт тогтоож,  энэ удаа тэр 11 тэмцээнд дараалан гоол оруулжээ. Өмнө нь Испанийн аварга шалгаруулах тэмцээний 21 дэх тоглолтын хүрээнд Месси “Осасуна” багтай тоглох үеэр гойд ялгарсан байна. Каталоны хөлбөмбөгчид энэ тэмцээнд 5:1-ийн харьцаатай ялсан юм. Месси “Осасуна” багийн эсрэг 14 удаа тоглохдоо 13-т нь бөмбөг оруулахгүйгээр талбайгаас яваагүйг тэмдэглэвэл зохино. Аргентины хөлбөмбөгчин Памплон хотын клубын хаалганд дөрвөн бөмбөг оруулжээ. Тийнхүү, Испанийн аварга шалгаруулах тэмцээн дээр Леонелийн оруулсан бөмбөгийн тоо 201-д хүрээд байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
11 togloltod gej orchuulaach.
2013-01-29