АНУ цагаачлалын эрс шинэчлэл хийнэ
2013-01-29

Өдгөө АНУ-д эрх чөлөөтэй, хүнлэг энэрэнгүй, хөгжил дэвшилтэй, амар тайван амьдрал буюу Америк мөрөөдөл өвөртлөсөн 11 сая гаруй бичиг баримтгүй цагаач иргэд амьдарч байна. Энэ жилийн сонгуулийн томоохон амлалтуудын нэг бол цагаачлалын асуудлыг шийдэх байсан. Харин энэ амлалтдаа хүрэхээр АНУ-ын сенатчид цагаачлалын эрс шинэчлэл хийхээр зэхэж байна. Энэ ажлын хүрээнд сенатын есөн гишүүн төсөл боловсруулан удахгүй ерөнхийлөгч Барак Обамад танилцуулна. Барак Обамагийн сонгуульд ялалт байгуулахад цагаан арьстнуудаас илүүтэйгээр цагаачлагч иргэд болон хоёр иргэншилтэнүүд нөлөө их үзүүлсэн. Нөр их хүч хөдөлмөр шаардсан, олон хүний амьдралын асуудлыг шийдвэрлэх энэ эмзэг асуудлыг тойрсон эрс шинэчлэлийн ажлыг энэ оноос эхлүүлэх гэж буй хэрэг. Шинэчлэлийн хүрээнд мэдээж хэрэг цагаачлалын асуудлыг чангалах бодлого хэрэгжинэ. Гэхдээ одоо байгаа цагаач иргэдэд ээлтэй байна гэсэн найдвар байна. 2005 оноос өмнө АНУ-д суурьшсан цагаач иргэдэд байнгын оршин суух үнэмлэх олгохоор болж байгаа. Ингэснээр цагаач иргэд хоёр улсынхаа хооронд хууль ёсны дагуу ирж очиж байх боломжтой болох юм. Нэг үгээр хэлбэл одоо байгаа буюу 2005 оноос өмнө АНУ-д амьдарч байгаа иргэдэд ногоон карттай дүйцэхүйц эрх  бүхий карт олгохоор болж байгаа аж. Цагаачлалын эрс шинэчлэлийг хийхийн тулд голлох байр суурьтай хоёр нам хамтран ажиллах нь чухал. Үүн дээр ч сенатын гишүүд нэгдмэл байрь суурьтай байгаа юм. Гишүүд “Шинэчлэлийг хийхэд тун хэцүүхэн байх болно гэхдээ хийж дууссан хойно маш том ажлын  ард гарч илүү олон асуудлыг шийдвэрлэж чадна” гэсэн найдлагатай байгаа аж. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин
11 saya shdee bbc ruu orood eh textiig ni har tgj bn
2013-01-29
Иргэн:
Энэ сэтгүүлчид тоо йолгодоггүй юм шигээ. Өнөөдөр бас нэг сайт-д дээр ..."Богдхан" төмөр зам барихад 500 доллар хэрэгтэй.. гээд л биччихсэн байна лээ.
2013-01-29
11 мянга биш 11 сая.
2013-01-29