О.Лхасүрэн аваргын төлөө өрсөлдөнө
2013-01-29

Монголын тамирчин, кикбоксын спортын олон улсын хэмжээний мастер  О.Лхасүрэн 2013 оны II сарын 03-нд БНХАУ-ын Сичуань мужийн Чэнгду хотноо WLF холбооны 65 кг-ын аваргын төлөө өрсөлдөх эрхээ олж аваад байна. Энэ жинд шилдэг гэсэн найман тамирчин оролцож байгаа бөгөөд манай тамирчин хагас шигшээд хятадын тамирчин Шиа Литэй өрсөлдөхөөр сугалаа таараад байна.Түүний өрсөлдөгч мэргэжлийн рингэнд 57-н тулаан хийж 45 ялж, 12 КО хийжээ. О.Лхасүрэн  нь 2008 оноос кикбоксоор О.Алтанпүрэв багшийн удирдлага дор хичээллэж мутай сонирхогчдын 2011 оны ДАШТ-нээс хүрэл медаль , кикбокс сонирхогчдын 2012 оны ДАШТ-нээс хүрэл медаль авснаас гадна,  мэргэжлийн мутай бокс, кикбоксын рингэнд нийт  20-н тулаан хийж 16 ялж 4 хожигдож, 6 КО хийсэн амжилттай байна. Энэ удаа ийнхүү WLF холбооны аварга цолны төлөө өрсөлдөх гэж байна.WLF холбоо нь K-1 World Max тэмцээнтэй ижилхэн бөгөөд К-1 ийн хятад хувилбар гэж ойлгож болох юм.  
Shuud.mn
Сонин хачин
Jargalsaikhan:
Sain uu Dvv min ??? sain bna avargiin toloo uragshaa AVARGA bolood ireerei amjilt AVARGA bolna gedegt itgeltei bna DEMJIJ bna Nagats ah ni...
2013-01-30
kickboxing:
odoo ene mergeziliin temtseenyyd chin 8 hyniig neg udur zodolduulaad tyryylsend ni avarga ugdug system tei bolood udaz bn shuu Lkha 8/1 ees shalgarch garch irehiin tyld 3 tulaan hiih heregtei bolno tiimees setgyylchiin hagas shigshee gez bichsen ni zuv bn
2013-01-29
зочин:
Avargiin tuluu yum uu? Tegsnee hagas shigsheed sugalaa taarsan gesen baih yum, oilgodogui ee setguulchee
2013-01-29
Билгүүн:
Лха ахдаа амжилт хүсъе :)
2013-01-29