Амралтын өдрийн хязгаарлалт өнөөдрөөр дуусна
2013-02-03

Өнөөдөр сондгой дугаарлалтаар төгссөн дугаар бүхий автомашин хөдөлгөөнд оролцохгүй. Сар шинийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд  иргэдийг замын түгжрэлд цаг хугацаа алдахгүй, бухимдахгүйгээр худалдаа хийх боломжийг иргэдэд олгох зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Цагаан сарын баярын өмнөх өдрүүдэд авах зарим  арга хэмжээний тухай” захирамж гаргаж, томоохон худалдааны төвүүдийг чиглэсэн замын хөдөлгөөний чиглэл урсгалд өөрчлөлт оруулсан байгаа. Үүний хүрээнд бямба, ням гаригт 10.00-20.00 цагийн хооронд  автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар түр зохицуулалт хийсэн. Захирамж ёсоор энэхүү түр зохицуулалт өнөөдөр үйлчлээд, цаашид үйлчлэхгүй юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Ашгүй дуус амарлаа. Одоо дугаараар хязгаарладгаа ерөөсөө болиулаарай.
2013-02-04
jem:
zuger ym bishuuu
2013-02-04
3-r saraas urgeljluulne ee. bidniig huurch baigaa yum
2013-02-04
hm:
Yahav zugeer l de, gehdee jishee n miniih 0=r tugsdug,5 dahid yavahgui 6 dahid yavahgui geheer medeej yaj l oligtoi bhv de,
2013-02-03
urgeljluulbel saihan bn aa dandaa tugrjirch baihaar dandaa l iim baimaar bn
2013-02-03