Хойд Солонгосын 21 дүрвэгч далайгаар орж ирлээ
2011-11-05

Өмнөд Солонгосын  далайн нутаг дэвсгэр болох  Инчон хотын харъяа Дэчонгду арлаас баруун тийш  41 км далайд,  өнгөрсөн  11.01 ний өдрийн 03.40 цагийн цагийн орчим  Хойд Солонгосын нэг гэр бүлийн 21 хүн бүхий 5 тонн загасчны усан онгоц орж иржээ.  Тухайн үед  Өмнөд Солонгосын далайн цэргүүд хятадын хууль бус загасчид Өмнөд Солонгосын  далайн хил нэвтрэн орж ирж загасчилахаас сэргийлэн тэднийг хянаж байсан  байсан ба тэр дунд гэрэл нь унтраалттай 5 тонны загасчны онгоц дотроо хүнгүй  байгаа мэт байсныг усан хил даваад орж ирэнгүүт шалгаснаар дотор нь нуугдаж байсан дүрвэгсдийг  олсон байна. Эдгээр Хойд Солонгосын иргэдийн тал  хувь нь хүүхэд, тал хувь нь насанд хүрэгчид байсан ба тэд эх орноосоо дүрвэн гарсан нэг гэр бүлийнхэн гэдгээ хэлж тус улсад амьдрах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Тэднийг үнэхээр дүрвэсэн энгийн иргэд болох , нэр ус , амьдран сууж байсан нутаг, хэрхэн өөрийн улсын далайн хилээ давж ирсэн  зэргийг тодруулахаар  өнөөдөр Инчон хотод авчраад байгаа юм байна.

Shuud.mn
Сонин хачин