Ц.Болдод тэнсэн харгалзах ял ногдуулав
2013-01-31

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дарга асан Ц.Болд, захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр, Хот тохижилтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Баярмаа нарт холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн шүүх хянан хэлэлцсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар Б.Дэлгэрбаярт тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь гурван жилээр хасаж, гурван жилийн хорих ял, Ц.Болд, М.Баярмаа нарт тус бүр тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жилээр хасаж, хоёр жилийн хорих ял тус тус оногдуулжээ. Улмаар Эрүүгийн хуулийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Дэлгэрбаяр, Ц.Болд, М.Баярмаа нарт оногдуулсан хорих ялыг тэнсэн болгож, тус бүр хоёр жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна. Ц.Болд нь нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраа нартай тохиролцон албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон гэж үзэж байсан юм. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын холбогдсон хэргийн зарим үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, зарим үйлдэлд гэм буруутайд тооцож дээрх шийтгэлийг оноосон байна. Б.Дэлгэрбаяр, Ц.Болд, М.Баярмаа нарыг бүлэглэн, давтан үйлдлээр төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан. Түүнчлэн их хэмжээний эд хөрөнгө завшсан үйлдлүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон. Харин Б.Дэлгэрбаяр, Ц.Болд, М.Баярмаа нарыг бүлэглэн, давтан үйлдлээр төрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аж ахуй нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Чимэг:
Жирийн иргэн ингэж онц их хэмжээний мөнгө ашигласан бол наад зах нь 10-15 жил авна даа. шудрага байя л даааааааааа
2013-07-31
batuul dargaa:
болд дэлгэрбаяр баярмаа нарын шүүх хурал үнэхэр инээдмийн жүжиг болжээ дүүргийн ерөнхий шүүгч нь гадаадад томлолтоор явсан хойгуур батлагдсан шүүгч бүрэлдэхүүнийг оруулахгүйгээр пүрэвсүрэн гэдэг шүүгч оролцож хуйвалдан тэнсэн ял оноож байгаа нь шүүхийн байгууллага өшөө шинчилэл хийх хэрэгтэй нь харагдаж байна шүүхэд төрсөн эгч нь ажилладаг хүн яаж ч идсэн тэнсэн авч болох юм байна 3 жил тэнсэн ял авсан дэлгэрбаяр нь нийслэлийн захирагчийн албанд хяналт шалгалтын хэлтсийн даргаар Батүүл даргын багт дэвшин ажиллаж байгаа нь хулгайчийг цагдаа болгосонтой ямар ялгаа байна вэ Батүүл даргаа
2013-02-04
зочин:
Ял нь хөнгөдсөн байна, жирийн иргэн бол 5-10 жил авах нь тодорхой шүү дээ. Ийм шударга бус шийдвэр гаргадаг шүүгч нараа Ц.Элбэгдорж та цэгцэлэх хэрэгтэй. Чадахгүй буюу тэдэнд худалдагдсан бол үнэн ээ хэлэх хэрэгтэй.
2013-01-31
zochin:
mungu ni haachiv aa bolioch
2013-01-31
INGEED SETGEGDEL BICHSEN BOLOOD L BID UNGURUH YUM YAH VE ARD TUMEN MINI IIM SHUDRAGA BUS YUMTAI YAJ TEMTSEH VE, BOLD GEDEG NUHUR CHINI TURIIN MUNGIIG TSAS, HOG GEED IDEJ UUGAAD SURCHIHSAN, MAN-IIN MUNGUNII HUUDII BOLJ BAIDAG NUHUR DUU. YAL NI DENDUU HUNGUN YUM AA.
2013-01-31
IRGEN:
TENSEED BAIHDAA YAHAV DEE, DAVTAN UILDELTEI HERGUUD BAIHAD ARAI DENDUU YUMAA. JIRIIN IRGEN EMEGTEI HUUHDIIN DAAVUU UGAAH GEED DELGUUREES SAVAN HULGAILSAN HERGIIG DAVTAN UILDELTEI GEED 10 JILIIN YAL UGCH BAISAN ODOO CH YALAA EDLEED YAVJ BAIGAA SH DEE. SHUDRAGA BAI L DAA. ENE HUULI CHINI YAJ UILCHLEED BAINA AA. ARD TUMEN UUND HYANALT TAVIJ SHAARDLAGA HURGEH HEREGTEI.
2013-01-31
Engeedl boloo yu.hulgaich nar. Odoo hoyor jil ajil hiih baitugai nasaaraa ch ideed barahgui hulgailsan hurunguu idej ugunduu....
2013-01-31
шүүгч нарыг шүү:
сонгуулийн дүн аль нэгийн намын захиалгаар шүүхээр шийддэг, улсад хохирол учруулсан албан тушаалтанд тэнсэн өгч байдаг юу болж байна.шүүх гэж байх хэрэгтэй юм уу
2013-01-31
irgen:
Ene hereg ingeed ungurluu. Enhbayar ch bas 2,6 jil awsan bizdee. theer MIAT-iin geh hereg bas tensen bolood l duusah n dee shal hudlaa duulian tariad bgaan bish uu
2013-01-31
az gej bod:
za bold min tom surgamj bollo yyniigee burhanaas ugsun belegl gej bod busadn shorond bhad chi tensen avlaa az gej bodood taivan saihan amidar.
2013-01-31
irgen:
prokuror shuuh bol aimaar tanil tal hardag bolson gesen unen ym bna
2013-01-31
irgen:
ariin haalgar gemt hergiin bureldhuungui geed yl zavshaal hehehee ineed hurj bna
2013-01-31
1:
жирийн иргэн байсан бол лав 5-10 жил биеэрээ эдэлж таарна даа
2013-01-31
ARAICHDEE:
BUUDAACHEEE TSAAZLAACHEE ERUNHIILUGCHUU SHUUHIIG TA HARIUTSDAG BIZ DEE UURUU GARGAAD BHIIN DUU CHINE YUMUU BUUDAAD TSAAZLAACHEEEEEEE
2013-01-31
tur:
boli doo mongol shuuh dampuursan bn
2013-01-31