Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэлэлцэн баталлаа
2013-01-31

Гэр хорооллыг дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох НИТХ-ын тогтоолыг  ээлжит VII хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Өнөөдөр хуралдсан ээлжит VII хуралдаанд  нийслэлийн Засаг даргын Бүтээн байгуулалт,  хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат гэр хорооллын долоон байршилд  хийх  урьдчилсан төлөвлөгөөг танилцууллаа. Гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтөд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Баянхошуунд  2,3 га газарт дахин төлөвлөлт хийнэ. Энэ хорооны иргэд дахин төлөвлөлтөд орох хүсэлтээ нийслэлийн удирдлагуудад уламжилсан бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас  зураг төслийг нь урьдчилсан байдлаар гаргасан байна. Тухайн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ барьж байгуулахад 3,3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Сүхбаатар дүүргийн 15 хороо, Дамбадаржаагийн 58-р сургуулийн орчимд 13 га газар 190 өрхийг дахин төлөвлөлтөд оруулахаар болсон байна. Энэ төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээг барихад 8,5 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. 58-р сургуулийн эргэн тойронд эмнэлэг, үйлчилгээний 10 орчим байгууллага байдаг. Тэдгээр нь тус бүртээ халаалтын зуухтай юм байна. Эдгээрийг нэгдсэн шугам сүлжээтэй болгосноор тэдгээр зуухны утаа үйлдвэрлэлт бүрэн зогсоно гэсэн тооцоо хийжээ. Мөн Чингэлтэй дүүрэг 13,15 дугаар  хороо 72-р сургуулийн орчимд  15 га газарт дахин төлөвлөлт хийнэ. Төлөвлөлтийн инженерийн  байгууламж барихад 2,7 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан бөгөөд иженерийн байгууламжаас гадна энэ орчимд 3,6 км авто зам барихаар төлөвлөлтөд тусгажээ. Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороо Ханын материал орчимд дахин төлөвлөлт  хийхээр зураг төслийг боловсруулсан байна.   Уг төлөвлөлтөд 130 га газрыг хамрах бөгөөд 12156 хүн оршин сууна гэж тооцсон байна. Мөн энэ хэсэгт хотын захиргааны барилгыг барихаар төлөвлөжээ. Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хороо Батлан хамгаалахын их сургуулийн эргэн тойронд 93,8 га газарт дахин төлөвлөлт хийнэ. Энд инженерийн байгууламж барихад 13,3 тэрбум төгрөг зарцуулна. Мөн сургууль, цэцэрлэг барихад 4,5 тэрбум төгрөг зарцуулах нь. Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо МҮОНРТ-ийн орчимд 9,2 га газрыг  дахин төлөвлөнө. Энэ хэсэгт инженерийн байгууламж барихад 1,6 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Үүнээс гадна 2,2 км автозам барина. Баянзүрх дүүргийн  12-р хороо Ботаникын орчимд 15,2 га газарт дахин төлөвлөлт хийхээр боллоо. Гурван тэрбум төгрөгөөр инженерийн байгууламж барьж байгуулахаас гадна  3,7 км автозам барихаар төлөвлөжээ. НИТХ-ын Төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хамгийн гол нь төлөвлөсөн хугацаандаа хийж гүйцэтгэхийг хариуцсан албан тушаалтнуудад сануулж байлаа.  НИТХ-ын дарга Д.Баттулга “Гэр хорооллын дахин төлвөлөлт дээр  бид алдах эрхгүй. Алдаа гарвал дахин ямар ч улс төрийн хүчин юу гэж ярьлаа ч иргэд итгэхгүй байх болно. Тогтоол батлах нэг хэрэг. Харин гэр хорооллоор яваад, зураг төсөл гаргаад ажил болгох  гэдэг нүсэр шүү” хэмээн онцолсон юм. Эхний хэсэгчилсэн дахин төлөвлөлт хэрэгжиж эхэлсэнээр хотын  утаа, хөрсний бохирдол гэх мэт өнөөдрийн гамшигт байдал алга болж, Нийслэлийн иргэд тэр дундаа гэр хорооллын иргэд хүсэж, төсөөлж байсан шигээ сайхан орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ  гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Э.Бат-Үүл онцолсон юм.  Ингээд  НИТХ-ын төлөөлөгчид  гэр хорооллыг дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох асуудлыг 100 хувь дэмжин баталлаа. Энэхүү ажлыг бүрэн дуусгахад зургаан жил зарцуулна гэж  албаныхан хэлж байна  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Shuud.mn
Сонин хачин
архитектор (D):
АНХААР сансарын хойшоо огсох гэр хорооллыг яах вэ. миний бодоход тухайн газар нутаг нь дэд бүтэцтэй инжинерийн шугам шүлжжэтэй ойрхон эрүүл тэгш газартай хотын төвтэй маш ойрхон дахин архитектур төлөвлөлт хийхэд хөрөнгө мөнгө санхүүгийн хувьд хэмнэлттэйы байх нь дамжиггүй ээ. Эрхэм Бат-Үүл даргад
2013-02-17
davaanyam:
http://www.facebook.com/photo.php?fbid=174634479320713&set=a.112376212213207.13875.100003224871319&type=1&theater
2013-02-02
davaanyam:
herev bi baisan bol batyyl darga shig um hiij yariad yavahgui l baih baisan. er ni tegeed setegdegui tolgoi setegdegui l um bna gesen dygneltend hyrsen shuu
2013-02-02
зочин:
ХАНЫН МАТЕРИАЛД ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БАРИАН ГЭДЭГ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ БНА МАШ ЗӨВ ШҮҮ ХОТ УРУУ УРСАХ ЦУВАА СААРЧ ШАЛ ӨӨР БОЛНО ТЭР ХЭСЭГХЭН АЙЛУУДАД 2 ӨРӨӨ БАЙРНЫ МӨНГӨ ӨГӨХӨД Л БОЛО Ш ТЭЭ
2013-02-01
100 ailiig yah veeeeeeeeeee
2013-02-01
zochin:
Eh ornoosoo urvagch bolchihson yum uu zarim ni Yum hiih gesenee barij ideh ni uu nohod mini
2013-02-01
Uneheer hiigeed butdeg bol sainl hereg bitgiil ulstoriin show bolchoosoi bilee.
2013-02-01
Tod Oyunchimeg:
Sanal setgegdlee bichigsdee. Yu hiih gej baigaagaa todorhoi yarij tolvlochihood ajil hereg bolgoh shanadaa yavaad ehelj baihad ta nar mi n yasan ch muuhai bodoltoi baidag hereg ve?.Ajil hiihed chi n todorhoi hugatsaa heregtei biz dee. Ongorson jiluudede iim tolovloltuud baisan uu? Ard tumnee sonsoj baisan uu? iin haralgan baij bolohgui sqnagdaj baina.Hoshuu nemehiinhee orond huruu nem gej ug baidag daa. Harin Niisleliinhen mash todorhoi ajil hiij bainaa...
2013-02-01
БАТ УУЛЭЭ= БАТТАЙ УУРД, УЛС ТОРООС GOOD BYE. 6 ЖИЛИЙН ДАРАА ЗУРГАА БАТЛААД 60 ЖИЛИЙН ДАРАА БАРЬЖ ЭХЛЭЭД 600ЖИЛИЙН ДАРАА БАРЬЖ ДУУСГААРАЙ НААД БАЙРШУУЛАХГУЙ ТОЛОВЛОГООГОО!!! ТАНЫ АЖИЛД АМЬЖИЛТ УЛ ХУСЬЕ!!! BYE! BYE!!
2013-02-01
болдоо:
joy бичсэнийг дэмжиж бна манайх ХМК д амьдардаг манайхч гэсэн банкнаас өчнөөн сая төг зээл авч инжнээрмйн шугамд холбогдох боломжтой гэж 2 давхар хаус барьсан гэтэл газарт орлоо одоо яах вэ? батүүлэээээээээээээээээээээээээээээээ
2013-01-31
joy:
батүүл даргаа би 15 өрөөтэй 2 давхар нийтийн байртай сард 1 сая төг олдог байрыг банкнаас 50 сая төг зээл авч дөнгөж 12 оны 9 сард ашиглалтанд оруулсан гэтэл газарт орчлоо одоо яах вэ? хариу заавал
2013-01-31
Боломжтой нь утаанаас зугатаад гадаадад оволжихоор ЯВЖ байгаа нь унэн
2013-01-31
nyamka:
baynhoshuu, ih naran, haniin material, telewiz buggdiig ni dahin tuluwluhguigeer utaanii gamshgiig arilgaj chadahgui...ungurch bui uwul utaa gamshig heweeree l bagassan yumgui l bsan. bugdeeree l muuhai haniasan humuus. burhan mini... utaanaasa bolood mongolchuud mini eh ornooso durewchih bii dee daanch haramsmaar...
2013-01-31
Үнэхээр сайхан шоудаж байна даа.
2013-01-31
reader:
hailaast chingeltei zuragt geh metiin uularhag gazar amidarj ard irgediin talaar yamar bodlogo barij baigaa yum bol doo
2013-01-31