АНУ-д буутай этгээд дахин хүний амь хороожээ
2013-01-31

АНУ-ын Аризона мужийн Фонекс хотод буутай этгээд нэг хүний аминд хүрч хоёр хүн шархдуулсан хэрэг гарчээ.

Амиа алдсан хүн 48 настай эрэгтэй хүн байжээ. Харин шархадсан хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нэг хүнийх нь биеийн байдал тун хүндхэн байгаа аж. Энэ хэрэг гарсны дараагаар хэрэг үйлдсэн этгээд зугтсан аж.

 Цагдаа нар иргэдэд анхааруулан аюултай этгээдээс болгоомжил хэмээн сануулга өгч сэрэмжлүүлж байна. Хэрэг орон нутгийн цагаар лхагва гаригийн 10.30 цагийн орчимд гарчээ.

 Сэжигтнийг Артур Хармон гэгч этгээд байж болзошгүй хэмээн таамагдаж байгаа. Түүнийг хүмүүсийг буудчихаад машинаа зугтсан хэмээн гэрчүүд хэлсэн. Сэжигтэн этгээдийн хувьд шүүхээр шийдвэрлүүлэх нэлээд асуудалтайн дээр өөрөө төлж барагдуулах их өртэй байсан учир ийнхүү энэ оролдлогыг хийсэн байх хэмээн таамаглаж байгаа юм.

 Цагдаа нар  хэргийн газраас түүнийг хайж явсаар гурван километрийн  цаанаас Артурын гэрийн гадаа машин нь байхыг олсон аж. Гэвч сэжигтэн эр гэрээсээ гарч одсон байжээ. Одоогоор сэжигтэн этгээдийг хараахан олж чадалгүй эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна.

 Э.Мөнхнасан

Shuud.mn
Сонин хачин
Фонекс гэнэ үү phoenix--g ingej unshdag boloo yu
2013-01-31