Амралтын өдрүүдэд "Нарантуул" руу хоёр цаг тутамд буухиа автобус явна
2013-02-01

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан.Үүний дагуу цагаан сарын баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд  автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оруулцахаар болсон. Дээрх түр зохицуулалттай холбоотойгоор Нийтийн тээврийн газраас амралтын өдрүүдэд  Нарантуул ОУХТ руу Орбит, Нарангийн гол, Баянхошуу, ХМК, Чингэлтэй, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Улаанхуаран, Яармаг, Нисэх гэсэн 12 чиглэлээс хоёр цаг  тутамд буюу 10-19 цагийн хооронд том оврын автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Буухиа автобус нь тэгш цагуудад эцсийн буудлаас хөдлөж, сондгой цагуудад Нарантуул ОУХТ-өөс буцах юм. Эдгээр автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүйгээр явахаас гадна  том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин