Утаатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг даалгав
2013-02-01

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан даргалан тус үндэсний хорооны ажлын албаны дарга Р.Мягмар мэдээлэл хийж оролцсон хүмүүс байр сууриа илэрхийлэв.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2013 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ойрын хугацааны шилжилтийн үеийн ажлыг бүрэн дуусгаж, цаашид дэд бүтцийг сайжруулах, цахилгаан, дулаан хангамжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг барилгажуулах, дагуул хотуудыг байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилт тавиад байгаа юм байна.
Гэр хорооллын өрхүүдийг сайжруулсан зуух, утаагүй түлшээр хангах зэрэг арга хэмжээ авсны үр дүнд тодорхой хэмжээгээр утаа буурсан үзүүлэлт гарсан ч авто машинаас гарч байгаа утааны хэмжээ нэмэгдэх шинжтэй болсныг хуралдаанд оролцогчид хэлж байлаа.

Энэ оны эхний улиралд багтаан ТЭЦ II-ыг утаагүй эко түлш үйлдвэрлэдэг үйлдвэр болгох ажлыг шийдэх, ус халаалтын 14 мянган зуухыг нэмж авах, замын саадыг багасгахын тулд 30 гаруй уулзварыг өөрчлөх талаар Нийслэлийн ИТХ-аас төлөвлөж буйг дэмжих, ТЭЦ IY-ийг шинэчилж өргөтгөх, Улаанбаатар хотыг тойруулан байгуулах эрчим хүчний кольцог шийдвэрлэх, Богд уул, Зайсангийн орчимд кольцо байгуулах ажилд Дархан цаазтай газрын хуультай холбогдон учрах саадыг БОНХЯ шийдвэрлэж өгөх, дотооддоо сайжруулсан зуух үйлдвэрлэх, засварлах үйлдвэр байгуулах зэрэг ажлыг хийхийг протоколд тусгаж өгөхөөр болов.

Мөн өнгөрсөн хугацаанд гэрийн зуухыг сайжруулахад нэлээд анхаарсан. Гэр хорооллын нэлээд тооны өрх өөрсдийн барьсан байшин сууцанд амьдардаг тул байшингийн сайжруулсан зуухаар хангах зэрэг ажлыг хийхээр боллоо. Мөн замын цагдаа нар зөвхөн замын хөдөлгөөн зохицуулах төдийгүй утаа их хаяж байгаа машинуудад ч хяналт тавих нь зүйтэй гэсэн саналыг Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо гаргасныг хуралдаанд оролцогчид дэмжлээ.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан “Утаатай тэмцэхийг дайн гэж бодож, утаатай тэмцэж буй хүмүүс дайны штабт ажиллаж байна гэж бодож ажиллах хэрэгтэй. Ирэх могой жилд бүтээлч, сайн ажиллах хэрэгтэй” гэлээ. Мөн Монголын хилийн цаахна байгаа Сибирьт модны үртсэн овоо овоолгоостой байдаг. Тэр мэт эко түлш, газ зэргийг оруулж ирэх аж ахуйн нэгжийг гааль, НӨАТ-аас таваас арван жилийн хугацаанд чөлөөлөх шийдвэр гаргаж болно гэж байлаа.

Shuud.mn
Сонин хачин
Буруу,Цолмон:
Дөрвөн,аргаар,утаанаас,амархан,сална,1,Зарим,болоцоотой,байрлалын, төвийн,шугманд,холөор,2Цахилнааныүнийг,өдөрийн,цагын,40хувь, бууруулах,шөний,цагын,үнийг,тэглэх 3,Орон,цуусанд,оруулах,газарыг,бариар,солих ,4,Зах,зээлиин,үнээр,газар,үнсэн,хөрөнгийг,нь,худалдан,авч орон,нутагт,нь,буцаах,
2018-07-04
Энэ Цагаан л Ногоон болтлоо баяжаад байхаас утаа ерөөсөө ч багасахгүй юм.
2013-02-03
ЗОЧИН:
ЭНЭ ЦАГААН ГЭДЭГ ХҮН УЛС ТӨРД 20 ЖИЛ БОЛЖ БНА ТЭР ХҮН УТААНААС САЛГАЖ ЧАДАХ БАЙСАН БОЛ ӨНГӨРСӨН 20 ЖИЛ ҮХСЭНЭЭ ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ ДАНСНЫ АРГААР ИДЭХЭЭ Л БОДНО ДОО
2013-02-01