ХХ зууны эхэн үеийн зам-тээврийн ослууд хэрхэн үүсдэг байв?
2013-02-03

Өнгөрсөн зууны эхээр машин нь морин тэрэгтэй адилхан шахуу, аюулгүй байдлыг хангах ямар ч хэрэгсэлгүй байжээ. Бүх тээврийн хэрэгсэл цагт 30 км-ээс илүүгүй хурдалж, харин тоо нь өнөөдрийнхөөс олон арав, тэр ч байтугай олон зуу дахин цөөн байсан хэрэг. Гэвч ийм нөхцөлд ч мөргөлдөх болон зам-тээврийн осолд орохоос сэргийлж чаддаггүй байжээ. Эдгээр зургийг 1920-30-иад онд Америкийн Бостон хотод авчээ.  Тэгэхэд зам-тээврийн осол  нийт хотынх биш  юмаа гэхэд, хороолол юмуу тухайн гудамжны үйл явдал байсан нь лавтай. Тиймээс, цагдаа нар болсон явдлын дүр зургийг төвөггүй гэрчлүүлдэг байжээ. Нөгөө талаас, өөрийн гэм буруугүйг нотлох гэхээсээ шийтгэл хүлээхгүй байхыг бодох нь хавьгүй дээр байж. Нэг зуун жилийн өмнө ч жолооч нар  замын хөдөлгөөний дүрмийг мөрдөхөд хүрдэг байжээ. Орост л гэхэд  1911 онд ийм дүрэм гаргаж, харин зөрчил гаргавал 100 хүртэл рублиэр торлож, мөн эрхийг нь хасдаг байсан байна. Согтуугаар машин барьж, эсвэл хурд хэтрүүлж, машинаа зам хөндлөн тавьж, шашны зан үйлтэй холбоотой цуваа юмуу шоронгийн тэргийг өнгөрүүлэлгүй цагдаад баригдвал, торгууль өгч, эсвэл үнэмлэхээ хураалгадаг байж. Тийнхүү өнгөрсөн зууны эхэн үеийн жолооч нар гудамжинд тийм ч олон байгаагүй цагдаатай  тааралдахаас  элдвээр бултдаг байжээ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин