Өчигдөр өдрийн 12.30 цагт Говь компанийн хоёр урсгалтай нарийн замаар зорчиж явсан суудлын автомашин том оврын ачааны машинтай мөргөлдөн, том оврын машин нь замын хажуу руу унасан ноцтой осол гарсан аж. Уг зам дээр өмнө нь ийм осол удаа дараа гарч байсан гэнэ. Тиймээс хоёр урсгалтай уг нарийн зам дээр гүйцэж түрүүлэхгүй байх, хурд хэтрүүлэхгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулсан байна.
П.Наран