Ангела Меркелийг заналхийлсэн дүрс бичлэг интернэтэд тавьжээ
2013-02-04

Германы  канцлер Ангела Меркелийг сүрдүүлсэн лалынхны бичлэгийг интернэтэд тавьсан ба үүнд ХБНГУ-ын эрх баригчид төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа гэнэ. “Яг одоо Германд террорын тодорхой аюул байхгүй” гэж ДХЯ-наас мэдээлжээ. “Арабын хаврын” дараа “европын зун” ирнэ. Бид  Обама, Меркель нарын үхэхийг хүсч байна” гэж өөрийгөө Абу Аззам хэмээн нэрлэсэн хүн бичлэгт ярьжээ. Германы парламент  чуулдаг Рейхстагийн түүхт байшин халдлагын бай болж болох юм гэж бичлэгт бас дурдсан байна. “Роликт хийсвэр яриа л байна” гэж албаны хүмүүс мэдэгдээд, өмнө нь ч интернэтэд иймэрхүү сүрдүүлэг гарч байсныг дурдсан байна. Ингэхдээ бичлэгийн эзэн нь Германд өмнө оршин сууж байсан лал шашинтнуудын нэг гэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээг тэр төлөөлөгч нотлоогүй байна. Ийм дүрс бичлэг гарсан нь одоо Мали улсад явуулж буй террорын эсрэг ажиллагаанд Германы засгийн газрын үзүүлж буй тусламжтай бас холбоотой хэмээн үзэх хэрэггүй гэж  тэр онцолжээ. Одоо дүрс бичлэгт дүн шинжилгээ хийж байна. Мэргэжилтнүүд уг бичлэгийг судалж дуусах хүртэл “элдэв хэрэггүй үг яриа гаргахаас түдгэлзэхийг” ДХЯ-ны төлөөлөгч уриалжээ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин