Өнөө өглөөний 05.05 цагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Зүүн дөрвөн замын уулзвар дээр зам тээврийн ноцтой осол гарчээ. Тухайн үед авто замын хөдөлгөөн харьцангуй сийрэг байсан ч баруунаас зүүн чиглэлд зорчиж явсан суудлын автомашин замын гол дахь хашлага мөргөн онхолджээ.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой явахыг сэрэмжлүүлж энэхүү бичлэгийг гаргаж байна. Уг хэргийг Замын цагдаагийн газраас шалгаж байна.
http://youtu.be/4igSi5n2C6g