Оюу толгойн баяжмалыг хадгалах нууц байгууламжийг Хятадад барьжээ
2013-02-04

Оюу толгой ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал 2013 оны хоёрдугаар сарын 6 -нд болох гэж байна. Энэ хурлын өмнөхөн Засгийн газар байр сууриа тодорхой илэрхийлж, парламентын гишүүд нэгдмэл байхыг чухалчилж, Ерөнхийлөгч "ташуур" нэмлээ. Төрийн тэргүүн  бид бие биентэйгээ шөргөөлцөөд, улстөржөөд суувал бусдын олз болно, нэг зүгт харж, нэг тал болж чадвал монголчуудад тустай гэдгийг баасан гаригийн чуулганы үдээс хойших хуралдаан дээр онцоллоо.

Хувь нийлүүлэгчдийн хурал ойр ойрхон болоод байдаггүй. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан үеэс  Уул уурхайн сайд Д.ганхуягаар  ахлуулсан ажлын хэсэг ажиллаж хөрөнгө оруулагч талтай хэд, хэдэн удаагийн хэлэлцээрт орж,  хувь нийлүүлэгчдийн хуралдааныг хийх шийдвэрт хүрсэн байна.

Тиймээс тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг олох, үр ашгаа нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал билээ. Оюу толгой ХХК-ийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, 66 хувийг Рио Тинто групп эзэмшиж буй. Тэгэхээр ширээний хоёр талд Оюу толгойн ТУЗ-ийн 9 гишүүнээс гадна Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл сууж, нүүр нүүрээ харан суугаад ярилцах учир монголчууд нэгдмэл байр суурьтай байхгүй бол асуудал  замхраад өнгөрөх талтай.

Ямартай ч Ерөнхийлөгч, парламент, Засгийн газрын түвшинд  "Оюу толгой" ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралд доорхи асуудлыг оруулахаар санал нэгдээд   байна.

Асуудал-1

“Оюутолгой” компанийн хөрөнгө оруулагчдын зүгээс анхны оруулсан хөрөнгө оруулалтын зардлаа Техник эдийн засгийн үндэслэлд тусгаснаас даруй 2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлжээ. Оюутолгой төслийн Техник эдийн засгийн үндэслэлд анхны хөрөнгө оруулалтын зардал 5.1 тэрбум ам.доллар байна гэж тусгасан ч одоо 7.1 тэрбум ам.доллар болж өссөн байна.

Засгийн газраас ямар шалтгаанаар  анхны хөрөнгө оруулалтын хэмжээ огцом нэмэгдсэнийг тайлбарлуулж, хөрөнгө оруулалтын зардалын задаргааг нэхэх гэж буй аж.   Энэ хугацаанд үйлдвэрийн удирдлага менежментийн төлбөр гээд 3 хувиа авсан байгаа. Анхны ТЭЗҮ-д заасан хөрөнгийг 47 хувиар өсгөж үргүй зардал гаргачихаад удирдлагынхаа шагнал, зардлыг аваад сууж байгаа. Тэр ч байтугай менежмэнтийн төлбөрийг 6 хувь болгож өсгөжээ. Олон улсад мөрдөгдөж байгаа жишгээс даруй 2.5 дахин их өртгийг  менежмэнтийн удирдлагын төлбөрт төлж байгаа юм байна.  Уул уурхайн сайдын ахалж байгаа ажлын хэсэг "Менежментийн төлбөрийг өмнө нь Ivanhoe Mines компани зарцуулж байсан, одоо Оюу толгой компани авч зарцуулах юм. Ямар компанид шилжүүлэх юм бэ, гэрээгээ аваад ирээч" хүсэлтийг илгээсэн ч  өнөөг хүртэл үзүүлэхгүй байгаа аж. Мөн оруулсан хөрөнгөө юунд зарцуулсныг ч тодорхой тайлбарлахгүй, танилцуулахгүй байгаа юм байна. Парламентын гишүүд нь шаарддаг, Засгийн газраас нэхдэг, Оюу толгойн хөрөнгө оруулагч гэдийдэг биш, харилцан хяналттай байхыг Хувь нийлүүлэгчдийн хурлаар оруулахаар  тогтжээ. Монгол Улс Оюу толгой ХХК-ийн 34 хувийн эзэмшдэг атлаа  менежмэнтийн удирдлагын багт нэг ч  хүн оруулж ажиллуулах эрхгүй, санхүүгийн тайлан тооцоог нь нягтлах боломжгүй  байж болохгүй. Цаашид удирдлагын багт Монгол Улсын Засгийн газрыг төлөөллийг оруулахаар санал болгох гэж байгаа аж.

Асуудал 2

Оюу толгой ХХК-ийн 66 хувийг эзэмшиж байна гээд хяналт хийх боломж олгохгүй хөрөнгө оруулалтын зардлаа өсгөөд байхаар  монголчуудын ашиг хүртэх хугацаа л хойшлоод байна гэсэн үг . Манай улс нийт хөрөнгө оруулалтын 34 хувийг даана. Тэр мөнгөө зээлж авсан учир өдөр бүр хүү төлж байгаа. Оюу толгойн ордод уурхай бүрэн ашиглалтад оруулахад нийтдээ 14.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж ТЭЗҮ-д тусгажээ. Энэ хэмжээгээр тооцвол манай улс   2019 оноос ногдол ашгаа авах ёстой. Гэтэл хөрөнгө оруулагчид  анхны хөрөнгө оруулалтыг 7.1 тэрбум болгож анх төлөвлөгдснөөс даруй 2 тэрбумаар өсгөөд зогсохгүй, нийт хөрөнгө оруулалтын зардлыг 14.4 тэрбум биш  24.4 тэрбум ам. доллар болж нэмэгдэж байгаа хэмээжээ. Хэрвээ энэ тооцоог мөрдвөл  монголчууд 2019 онд  биш 2033 оноос хөрөнгө оруулалтын зардлаа бүрэн нөхөж, зээл гээд бүх өр ширээ дараад ашиг хүртэх болж байгаа юм. Тэгэхээр хувь нийлүүлэгчдийн хурлаар энэ асуудлын талаар тодорхой ярилцахаар болжээ.

Асуудал 3

ТЭЗҮ-д өөрчлөлт орохоор болбол заавал   Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулж  батлуулаад явах ёстой. Гэтэл Оюу толгойн хөрөнгө оруулагчид үүнийг үл тоосоор л. Ингэж Монгол Улсын хуулийг зөрчин байж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, зардлыг өсгөөд байх ёсгүй гэж Засгийн газраас үзэж байгаа аж.  Нэг удаа  л   Оюу толгой ХХК-аас ТЭЗҮ-д өөрчлөлт оруулах үндэслэл хүргүүлсэн ч Эрдэс баялгийн зөвлөл ойлгомжгүй, бүрхэг зүйл олон байна сайжруулаад аваад ир гээд буцаасан ч одоо хүртэл таг чиг байгаа юм байна.

Асуудал 4

Үүнээс гадна Оюу толгойн ордын эргэн тойрон дахь өргөн уудам газар нутаг лиценз хэлбэрээр  Entree Gold компанийн мэдэлд очжээ. Энэ компани  тэрхүү  талбай болон талбайд буй нөөцийг эзэмшиж байгаа юм. Entree Gold компанийн хайгуулын лицензийг Оюу толгой компанид ашиглалтын лиценз болгон шилжүүлнэ гэж  гэрээнд  заасан  байгаа. Лицензийг шилжүүлэх явцдаа тухайн үеийн кадастр, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр тэр 20, 30 хувь нь өөр компанид очихоор болжээ. Гадаадын компани лицензтэй  талбайгаас хумсалж авч үлдэх бүхий хууль зүйн гаргалгааг  нь олж,  гартаа оруулжчихаад монголчуудыг мад тавьжээ.  Тэгэхээр  энэ нь  хууль бус , бүхий л талбайг Оюу толгой ХХК-д шилжүүлэх ёстой гэж үзэж байгаа юм байна.

Хэрвээ үүнийг өөрчлөхгүй бол   Монгол Улс зөвхөн  Entree Gold  компанийн Оюу толгой ХХК-д шилжүүлэх  талбайн 34 хувийг эзэмшинэ гэхээр нийт талбайн  70-80 хувийнх 34 хувь болоод байгаа. Тиймээс Засгийн газар үүнд анхаарлаа хандуулжээ.

Асуудал 5

Оюу толгойн хөрөнгө оруулагчид Монголд биш хилийн цаана томоохон агуулах босгожээ.

Яагаад заавал өмнөд хөршийн нутагт баяжмалаа хадгалах агуулахыг барьж байгуулсан нь анхаарал татаж байна. Монголчууд гэрээндээ өөрчлөлт оруулаад 34 хувиа 51 хувь хүргээд, хөрөнгө оруулалтыг нь эрсдэл оруулж,  итгэлийг нь  алдсан зүйлгүй.

Гэтэл үл итгэж хилийн цаана агуулахаа барьсны учрыг ч хувь нийлүүлэгчдийн хурлын үеэр ярилцах гэнэ.

“Эрдэс-Оюутолгой” компаниас ажлын хэсэг гарч яг хилийн цаана ямар хөрөнгө оруулалт хийгээд юу барьсныг газар дээр нь очиж үзэхээр явжээ.

Асуудал 6

Оюутолгой компанид ажиллаж буй монгол ажилчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудалд анхаарах,  бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг ил тод болгох, дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлэх талаар хөрөнгө оруулагч талтай ярилцахаар төлөвлөжээ. Ижил ажил үүрэг гүйцэтгэдэг байхад гадаад хүн өндөр цалинтай, монгол хүн доогуур цалинтай байх ёсгүй. Мөн Оюу толгойд ханган нийлүүлэгч  компанийг ямар журмаар  сонгон шалгаруулж, ямар ажил үйлчилгээ авч байгаа, төлбөр нь хэд гээд нээлттэй ,ил тод болгох шаардлага тавихаас гадна Монголын компаниудыг хангах нийлүүлэх ажиллагаанад түлхүү оролцуулах шаардлага тавихаар болсон байна.

Үргэлжлэлийг www.times.mn

 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ази африкийг цөлмөсөн хар мөр тай канадуудыг хөөж явуулах хэрэгтэй.энэ бол монголыг дайрсан хар шуурга.
2021-01-13
бары:
эдийн засгийн алуурчдыг монголоос зайлуул
2013-02-06
zochin:
TUZn 9hinii 3ni l mongol gee biz de tegeed ted nar ni iim baidald orood bhahad odoo boltol duugai baigaa yum chini Mongoliin umnuus dugarah uu? 2sarin 6nd arai uur bag bureldehuun iig beldej oruulbal yasan yum be
2013-02-05
Zochin:
OT-iin ter ikh nemegdeed baigaa geed baigaa khurungu oruulalt chini tegvel china-d baiguulamj barikhad orood luulii bolson ch umuu, bolokh geed ch baigaa uu
2013-02-04
hoortsog:
oyu tolgoig bi awna
2013-02-04
Барьцаанд нь С.Баярыг өгөөд лицеизээ буцааж авмаар юм. Иргэдэд, улсад ашиггүй юм чинь хөөж гаргаяаа иргэдээ
2013-02-04
.:
Тэр 20,000 хувьсагчтай гэрээ нь амьдрал дээр ажиллахгүй л байна даа хувьсагчаа нэмэх байж дээ БАЯРЦОГТ гуай
2013-02-04
Хөөрцөг:
Энэ бол гайхамшигтай гэрээ..
2013-02-04
ДАЛАЙ:
ENTREE GOLD КОМПАНИЙН МЕНЕЖЕР МӨНХТУЛГА НЬ КАНАДУУДЫН ТӨЛӨӨ АМИА ТАВИХААС БУЦАХГҮЙ ЮМ БИЙ. БҮР КАНАДААР БААДАГ БОЛСОН ГЭСЭН. БААСЫГ НЬ ОФФИСЫН ХАМСААТНУУД НЬ ДОЛООГООД ХАМТ ИДЭЛЦДЭГ ГЭЖ БАЙГАА ХАХА
2013-02-04
GEREE YAMAR BOLSON TUHAI YARIAGUI BN SH DEE, GEREENII BIYLELTIIN TALAAR YARIJ BAIHAD HOLIJ HUTGAAD BAIH YUM. GEREE BOL BAIDGAARAA BAIGAA, HARIN GEREEND TUSGASAN ZUILUUDEE HIIGEECH GESEN SANAA YAVJ BAIHAD.
2013-02-04
Энэ муу гадаадын новшнууд их доромжлох нээ дээ.
2013-02-04
222:
20000 hubisagchtai geree ch dee.Yasan yum oilgodoggui yum be???
2013-02-04
bayrtsogt:
mongold mash ashigtai eresdelgui geree
2013-02-04
BAYARTSOGT:
ЭНЭ БОЛ ГАЙХАМШИГТАЙ ГЭРЭЭ
2013-02-04
GEREE YAMAR BOLSON TUHAI YARIAGUI BN SH DEE, GEREENII BIYLELTIIN TALAAR YARIJ BAIHAD HOLIJ HUTGAAD BAIH YUM. GEREE BOL BAIDGAARAA BAIGAA, HARIN GEREEND TUSGASAN ZUILUUDEE HIIGEECH GESEN SANAA YAVJ BAIHAD.
аа:
үзээд баих юу баисиин хилиин цаана баигаа ширхэг хадаас ч манаид ашиггүи
2013-02-04
mongolchuudiin buyan zaya arai harichihaagvi bol bidnii zow tald shiideesei gej zalbirch baihaas toriin tvshee narin setgel uhaan uujim baigaasai daa
2013-02-04
зочин:
монголын баялгыг монгол хүн бүр тэгш хүртэх эрхтэй оюу толгой гэдэг орд бол бидний өвөг дээдэс цус нулмис хөлс хүчээрээ бидэндүлдээсэн баялаг юм
2013-02-04
mongolchuud odoo aldaj bolohgui shuu.muusain gadaadiin pizdakuud manai horsond bgaa baylgiig unegui ezemshih erh hen osgon yum ve.avah estoi yumaa bugdiig avah heregtei shuu.mongolchuud teneg bish gedgiig delhiid haruulaarai.erhem gishuud bolon eronhiilogchoo.evtei baihdaa huchtei gedgiig uzuuleerei,mongolchuud taltsahaa bolih heregtei.tsoohon baij araichdee
2013-02-04
Зочин:
Ази африкийг цөлмөсөн хар мөр тай канадуудыг хөөж явуулах хэрэгтэй.энэ бол монголыг дайрсан хар шуурга.