Франц ижил хүйстний гэрлэлтийг дэмжлээ
2013-02-04

Францчууд гэрлэлтийн асуудалд тэр тусмаа ижиl хүйстнүүдийн гэрлэлтэд нэлээд сөрөг байр сууринаас хандаж байгаа. Гэсэн ч Үндэсний ассамблей “Бүхэнд зориулагдсан гэрлэлт” гэх хуулийн төслийн эхний заалтад “Гэрлэлт нь өөр хүйстнүүд болон ижил хүйстнүүдийн хооронд бүртгэгдэж болно” гэдгийг баталсан шийдвэр гаргажээ. Ингэснээр Францын парламентын доод танхим ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлах талаар анхны алхам хийж буй хэрэг юм. Шинэ заалтыг дэмжих эсэх талаар санал асуулгад 249 депутат санал өгснөөс 152 депутат дэмжиж, энэ заалт  дэмжигдсэн байна. Санал хураалтын дараагаар зүүний намынхан санал дэмжигдсэнд баяртай байгаагаа илэрхийлж алга ташсан ажээ. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлах нь өнөөгийн ерөнхийлөгч Франсуа Олландын амлалтын нэг байсан. Санал хураалтын үеэр Парист хэдэн арван мянган хүн уг хуулийг дэмжин жагсаж байсан бөгөөд санал дэмжигдэх агшинд баярлан хөөрч байжээ. Түүнчлэн олон тооны иргэд энэ санал хураалтад сэтгэл дундуур байгаа бөгөөд ижил хүйстний гэрлэлт хэрхэвч байж болшгүй зүйл хэмээн эсэргүүцсан юм. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин