Алслагдсан дүүргүүдэд амьдрал байна уу
2011-11-08

Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон Засгийн газрын хөтөлбөрт бүс, орон нутгийг хөгжүүлэх үндсэн зорилт, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой тусган,  түүнийг  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Засгийн газар, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооноос 2010 онд бүс, орон нутгийн Төр захиргаа, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд, олон түмний санал бодлыг  сонсох, шинэ гарц , арга зам, орон нутгийн нөөц боломжуудыг судлах, бүсүүдийн хөгжлийн хөтөлбөрүүийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, чиглэлээр бүсийн зөвлөлгөөн, чуулга, уулзалтыг зохион байгуулж байна. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ таван бүсэд хуваасан.
Эдгээрээс дотоодын нийт бүтээгдэхүүний 67,2 хүвийг дангаараа бүрдүүлж буй “Улаанбаатар бүсийн зөвлөл”-ийн гишүүд хөгжлийн хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны хэрэгжилт, цаашдын зорилгыг хэлэлцсэн юм. Улаанбаатар бүсийн зөвлөл хөгжлийн хөтөлбөрөө 2006-2010 он хүртэл нэг үе шат, 2011-2015 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Улаанбаатар бүсийн зөвлөлөөс алслагдсан гурван дүүргүүдийн хэмжээнд ээлжит зөвлөгөөн зохион байгуулж зөвлөмжийг гаргасан байдаг. Энэхүү ажлын биелэлттэй танилцахаар Улаанбаатар бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Галсанпунцагын ахалсан ажлын хэсэг томилогдож замдаа гарсан юм.
Багахангай дүүрэг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдйин хурлаас Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн хөгжлийн хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр батлан Багахангай дүүргийг экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, зам тээврийн зангилаа хотын чиглэлээр хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэнюм. Улаанбаатар бүсийн зөвлөлөөс Багахангай дүүрэгт таван зөвлөмж гаргажээ. Тус дүүргийн Засаг даргын орлоч С.Эрдэнэбаяр Багахангай дүүргийн зөвлөмжийн биелэлт, хэрэгжилт, зорилтын талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм. •    Улсын төсвийн хөрөнгө оруулалтад Хангай компани 105 сая төгрөгийн хөрөнгө оруулж  дунд сургуулийг байрыг өргөтгөжээ. •    Мөн тус дүүргийн нэгдүгээр хороолол хэрэглээний халуун усгүй бойлуураар халдаг байсан. Уг асуудал шийдэгдэлгүй удаан хугацаанд яригдсаны эцэст 2010 онд 256 сая төгрөгөөр санхүүжилт хийгдсэнээр хэрэглээний халуун, хүйтэн устай болсон. •    Улаанбаатар-Чойрын төмөр замын хаалттай гарамыг барьсан. •    Шинэ суурьшилийн бүсийг бий болгож одоогийн байдлаар цахилгаанаар холбожээ. •    Нэг, хоёр дугаар хороод Хангай цэцэрлэгт хүрээлэнг 322 сая •    Дүүргийн төв талбайг 200 сая •    Спорт биеийн тамирын талбайг 50 сая төгрөгөөр тус тус санхүүжилт хийгдэж  тохижилтийн ажил хийгджээ. •    Бүрэн тоноглогдсон дунд сургуулийг шинээр байгуулсан гэхчилэнгээр тус дүүрэгт нүдэнд харагдаж гарт баригдах зүйлс хийгдсэн байна.   Налайх дүүрэг Налайх дүүрэг энэ жил 32 тэрбум төгрөгийн санхүүжилтийн ажил хийгдэж байгаа бөгөөд зөвлөгөөний дагуу нийт 13 ажил хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс хоёр ажил хийгдээгүй байжээ. Аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрийг даган хөгжих төлөвлөгөөг гаргаж ажилладаг Налайх дүүргийн хувьд хотын хаяанд шахуу байдаг бөгөөд Налайхын уурхайд хэрэгжүүлэх асуудал их. Үүнд нүүрс боловсруулах үйлдвэрийн аюулгүй байдлын талаар хийгдэж буй ажил Налайх дүүргийн нүүрсний уурхайд 36 аж ахуйн нэгж, байгууллага, 80-120 иргэн, 46 нөхөрлөлийн уурхайн аманд нийт 2000 гаруй хүн ажиллаж, 50-300 метрийн гүнээс олборлолт хийдэг байна. Судалгаагаар тус уурхайд сүүлийн долоон жилд нийт 204 осол гарч, үүнээс 99 хүний амь үрэгдэж, 34 хүн хүндээр бэртэж гэмтэн, 71 хүн хөдөлмөрийн чадвараа түр алджээ. Өнгөрсөн онд мэргэжлийн хяналтын байгууллага, Уул уурхайн аврах албатай хамтарсан шалгалт хийж, аюулгүй ажиллагааны наад захын шаардлага хангаагүй ажиллаж байсан 16 уурхайн амыг бүр мөсөн зогсоосрн ч уурхайг бүрэн зогсоож болдоггүй байна. Багануур дүүрэг Ажлын хэсэг Багануур дүүрэгт ирж зөвлөмжийн биелэлттэй танилцсан юм. Багануур дүүргийг 2006-2015 онд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг Улаанбаатар бүсийн хөгжлийн хөтөлбөрийн үзэл санаа, залгамж, чанарт тулгуурлан боловсруулсан бөгөөд Эдийн засгийн, Нийгмийн, Байгалийн нөөцийн ашиглалт, Байгаль орчны хамгаалал, Хүн амын нутагшил,  хот байгуулалтын хөгжил нэртэйгээр 2006-2010 онд хэрэгжих нэгдүгээр үе шатны , 2011-2015 онд хэрэгжих хоёр дугаар үе шатны бүтцээс бүрдсэн цогц хөтөлбөр болж батлагдсан юм. Эл дүүрэгт, •    Аж үйлдвэр технологийн парк байгуулах ажил эхний шатандаа явж байгаа. •    Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийг байгуулна, энэ нь концессийн хуулийн жагсаалтад оржээ. •    Дэлхийн банкны санхүүжилтээр 600 хүүхдийн сургууль баригдаад эхэлсэн. Ирэх жил ашиглалтад оруулахаар ажиллаж байна. •    Багануур дүүргийн гэр хороолол дах иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэлэлцэж байна. •    Алслагдсан дүүргийн эдийн засгийг сайжруулах хөтөлбөрийн захиран зарцуулах эрхийг дүүргийн дарга нарт шилжүүлсэн. •    Төсөв өмнөх жилүүдээс даван биелэгдэж 800 саяаас 9 тэрбум болтол өсчээ. •    НҮБ-тай хамтран ажилгүй байсан 110 айл өрхөд газар тариалан эрхлүүлсэн. Үр тарианы хураалт 50- 60 хувь давуу биелж байгаа гэхчилэн давуу талууд бий.
Shuud.mn
Сонин хачин