УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны "Г" танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэрбээр энэ үеэр “Иргэний санаачлагын тухай”-ийн төслийн талаар танилцуулах юм байна. Уг хууль батлагдсанаар Монгол Улсын иргэн хуулийн төслийн тухай саналаа хууль санаачилагчид уламжлах арга, хэлбэр, зарчим болон түүнийг хэлэлцүүлэх журмын талаарх харилцаа шинэ төвшинд гарч Монгол Улсад шууд ардчилал хөгжих суурь үндэс тавигдана гэж тэрбээр үзэж байгаа аж.
П.Наран