Монголын эдийн засаг Шведийн сонирхлыг татаж байна
2011-11-08

Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Шведийн Вант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Ларс Фрэдэнийг хүлээн авч уулзан, Монгол Швед хоёр улсын  харилцаа, худалдаа эдийн засгийг хөгжүүлэх асуудлаар ярилцлаа. Манай хоёр улс уламжлалт найрамдалт харилцаатай. Энэхүү харилцааг улам бэхжүүлэхэд гүүр болох Монгол Улсын Элчин сайдын яамыг өнгөрсөн жил Стокгольм хотноо нээсэн бөгөөд Элчин сайдын яамыг нээхэд Шведийн Засгийн газар дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархаж байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглээд Улаанбаатар хотноо Шведийн Элчин сайдын яамыг нээн ажиллуулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Швед бол техник технологи, НОУ ХАУ өндөр хөгжсөн орон. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Засгийн газрын тэргүүн С.Батболд дурдаад уул уурхай төдийгүй боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Ноён Элчин сайд Ларс Фрэдэн хэлсэн үгэндээ Монголын эдийн засгийн өндөр хурдтай хөгжил нь Шведийн ажил хэрэгч хүмүүсийн анхаарлыг татаж буйг уулзалтын үеэр онцолж байлаа. Энэхүү уулзалтын үеэр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах асуудлаар мөн ярилцсан байна.
Shuud.mn
Сонин хачин
mongol ulsiin hurdtai hogjil l geed bh um. tegeed yag hogjood bgaa um u yaduuraad bgaa um u. ene medeeleluudiin ali in unen be. nad shig eh ornoosoo hol suugaa olon mongolchuud maani ene medeeleliin alind in itgeh be. gehdee l hogjood gedeg ug ih l sonin bgaa um da. yag yaj hogjood bgaag l medmeer bh umda. ene sheved bas l nogoo uuul uurhaid l hamtrah sanaltai um bizde hoorhii. yu l boldog boldo mongol maani.
2011-11-09