Монголчууд баялгийн хараалд өртөв үү
2013-02-05

Баялгийн хараал гэж юу вэ

Баялгийн хараал гэдэг нэр томъёо монголчуудын тэр тусмаа улстөрчдийнмэдлэгтэйгээ харуулах гэсэн үг болоод дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. Харамсалтай нь энэ үгийг улс төрийн зорилгоор ашигласаар өнөөг хүрчээ. Энэ хараал нэг их олон орныг нэрвээгүй бөгөөд Голланд улсад л илүү мэдрэгдсэн гэнэ. Африкийн зарим орнуудыг нөмрөөд байгаа гамшиг нь үнэн хэрэгтээ баялгийн хараал бус улс төрийн тогтолцооны гажгаас үүдэлтэй аж. Өөрөөр хэлбэл дээрх орнууд баялгийн хараалд өртсөн гэхээсээ илүү улстөрчдийн шуналд нэрвэгдсэн гэвэл үнэнд нийцнэ. Энэ бүхний төлөөс нь хэдэн сая эх, хүүхэд, залуусын цус, нөж. Олон улсын хэмжээнд яригдаад байгаа баялгийн хараал гэдэг нь эдийн засгийн агуулгатай. Улстөрчид аливаа нэгэн баялагт эрдэж түүнийхээ орлогыг мөнхийн мэтээр сэтгэнэ. Тэр хэрээр төсвийг хязгааргүй тэлж, өөрсдийн эрх барих хугацаагаа сунгахын тулд элдэв халамжийг ядуусаар тогтохгүй саятнуудад хавтгайруулан тараана. Хавтгайрсан дэлхий дээр өнөөдөр мөнхийн өндөр үнэтэй зүйл байх боломжгүй. Нэг л өдөр алтанд тооцогдож байсан эд үнс болж хувирна. Ганц орлого дээр тулгуурласан тансаг төсөв, хязгааргүй халамж нэг өдөр тоос мэт замхарна. Бэлчээрт байгаа хониндоо, Багануурт байгаа нүүрсэндээ монголчууд хүрэх аргагүй болно. Учир нь тэд баялгаа зараад л идэж уугаад, улс төр яриад суугаад байсан. Баялгийн ашиг хөршүүдийг олон тулгуурт эдийн засгаа хөгжүүлэхэд нь тусалсан. Ганц байгалийн баялгийн орлогоор амьдарч байгаа монголчуудын төмөр замыг хаахад тэдний эдийн засаг үнс болж хувирна. Гэхдээ монголд баялгийн хараал биш улстөрчдийн хараал нүүрлэсэн гэвэл худал болохгүй л болов уу. Баялгаа бид хүртэж чадаагүй байна. Дэлхийн хамгийн том хоёр ордыг эзэмшиж байгаа гурван сая хүрэхгүй монголчууд дээр, дороосоо бохир агаар, хөрсөнд хавчигдаж, өдөр хоногийг өнгөрөөж сууна. Монголд ард түмнээ өлхөн тэжээх хэдэн аж ахуй нэгж байхад л хангалттай гэнэ. Тэр нь байгаа юм байна. “МИАТ”, “УБТЗ”, “Оюу толгой”, “Таван толгой”, “Эрдэнэт” гэсэн таван толгой компани байхад л монголчууд сайхан амьдраад байх боломжтой. Харамсалтай нь дээрх аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь төрд, үлдсэн нь гадныханд харьяалагдана. Гэхдээ тэднээс ганц гялтайх аж ахуй нэгж алга. Эдгээр аж ахуйн нэгжүүд төрийн мэдэлд байснаараа монголын авлигын голомт л тэр хэмжээгээр нэмэгдэх аюул нүүрлэж байна.

“МИАТ”-ын хэрэг

“МИАТ”-д мөнгө угаасан хэмээх хэрэг дэгдээд удаагүй байна. Эх сурвалжийн өгүүлснээр бол “МИАТ”-ын санхүүгийн механизмыг мэддэг хэдэн албан тушаалтан хэдэн зуун сая доллар зувчуулсан бололтой юм. Монголоос хулгайлж, гадаадад угаасан гэнэ. Мөнгө угаах гэдэг нь хууль бус үйлдлээс олсон мөнгөө албан ёсны эдийн засагт оруулахыг хэлдэг аж. Жишээлбэл зэвсэг, хар тамхины наймаанаас олсон их хэмжээний мөнгийг аль нэгэн муу улстөрчөөр удирдуулдаг улсад шилжүүлнэ. Түүнийгээ тухайн улсын нэрээр бусад орны эдийн засагторуулна. Харин “МИАТ”-ынхан энэ удаа дайны эрсдлийн даатгал нэрээр гадаадад байршуулж, эргүүлж өөрсдийн дансанд хийсэн гэнэ. Хоёр жилийн өмнө шалгах шаардлага гарсан энэ хэргийг сонгуулийн дараа хуулийнхан эхэлжээ. Энэ нь өмнөх сонгуулиар байгуулагдсан Засгийн газрыг хардахад хүргэнэ. Гэхдээ хэн буруутайг хайхаас илүүтэйгээр яаж ийм хэмжээний мөнгө зувчуулав гэдэг нь анхаарал татна. Эхний ээлжинд “МИАТ” төрийн өмч учраас гэсэн хялбархан дүгнэлт хийж болно. Төрийнөмч гэдэг нь төрийн үйл ажиллагаа, төр, түмний аюулгүй байдлыг хангахад зориулсан өмч байдаг. Харамсалтай нь “МИАТ” дээрх нөхцөлийг хангаагүй боловч эрх баригчдын, түүний гар хөл бологчдыг хөрөнгөжүүлэх зорилгоор өнөөг хүртэл төрийн мэдэлд байгаа гэж болно. Саяхан эрх баригчид “МИАТ”-ыг хувьчлах тухай асуудал дэвшүүлэв. Гэвч эхлээд МАН, дараа нь АН “МИАТ” хэмээх  саалийн үнээг хувьчлахыг эсэргүүцлээ. Авлигын загалмайлсан эцэг болсон энэ байгууллага цаашид ч төрд үйлчлэнэ гэнэ. Энэ нь  төрийн үйлчилгээнд хамааралгүй тус байгууллагад авлигын сүлжээ үйлчилсээр байна гэсэн үг юм. Иргэд “Хөөрхий орос түлшний үнэд дарлуулсан МИАТ” хэмээн шогширдог. Гэтэл ядуухан царайтай нөгөө байгууллага нь асар их мөнгө хийдэг байсныг саяхнаас мэджээ.

“УБТЗ” хэмээх чөдрийн ганц

Энэ байгууллагын тал нь оросуудын, үлдсэн нь мөн л Монгол төрийн мэдэлд байдаг. Хэрэгтэй хэрэггүй төмөр амбааруудыг хэдэн сая доллараар авсан тухай нэг хэсэг шуугисан. Уг нь монголын ганц найдвартай хэрэгсэл. Хэдэн жилийн өмнө АНУ-аас буцалтгүй тусламж авах боломж гарсан ч, хувь эзэмшигч Оросын тал зөвшөөрөөгүй тул 280 сая долларыг хүртэж чадаагүй. Төрийн төмөр зам бас ашиггүй ажиллажбайгаа тухай мэдээ бий. Ирээдүйд баригдах 1100 км төмөр зам бас төрийн мэдэлд очно. Энэ төмөр замар ирээдүйд монголчуудыг баяжуулах үүрэгтэй. Гэхдээ төмөр зам тавиад л баяжна гэдэг нь худлаа гэнэ. Одоогоор “УБТЗ” хятадуудад л ашигтай тусч байна. Хэрэв орос руу тавьж чадвал жилд багаар тооцоход нэг тэрбум доллар олох боломж нээгдэнэ гэнэ. Тус байгууллагаас ашиг олох гэхээсээ илүү баялгийг үнэд хүргэх зарчмаар зохион байгуулах шаардлагатай аж. Энэ нь зүүн өмнөд Ази руу чиглэсэнбайх шаардлагатай. Хэрэгжсэн тохиолдолд нүүрснээс эхлээд төмрийн хүдрийг дэлхийн зах зээлийн үнээр зарна. Гэтэл одоо алдагдалтай байгаа төмөр замын ашгийг улам бууруулах санаархал улстөрчдөөс цухалзсаар байна. Вант улс гэсэн нэр аваад байгаа “УБТЗ” монголчуудад хамгийн хаалттай аж ахуйн нэгж. Тус байгууллагын ашиг алдагдлыг олон нийт мэдэхгүй. Оросууд ч мэдүүлэхийг хүсэхгүй. Хэн нэг нь хэзээ нэгэн цагт хэдэн зуун сая доллар хуссан байхад гайхаад байх зүйл байхгүй. Монголын хуулиар тус байгууллагад шалгалт, хяналт хийх эрх бий. Гэтэл хэзээ тус байгууллагад шалгалт хийсэн тухай мэдээ байдаггүй. Уг нь чөдрийн ганц морь гэдэг нь үнэн боловч морь юунаас болж тураад байгааг хэн ч мэдэхгүй. Магадгүй “МИАТ” шиг хэдэн тэрбумаар хусаад байгаа ч юм билүү хэн мэдэхэв.

 “Оюу толгой” хөрөнгөө татах уу

“Оюу толгой”-гоор монголчуудыг малтай нь тэжээх боломжтой. Чилид энэ хэмжээний орд улс орноо хөгжлийн оргилд хүргэж байна. Сүүлийн үед “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтыг шүүх ажиллагаа монголд идэвхижлээ. Уг нь бидний зүүдэнд оромгүй бүтээн байгуулалт, шинэ технологи. Нэг дэх Ерөнхийлөгч П.Очирбатын хэлснээр бол чимээгүй ажлыг нь эхлүүлэх хэрэгтэй. Анх оросууд ч “Эрдэнэт”-ийг  “Оюу толгой”-той ижил нөхцөлөөр барьсан гэдэг. Өнөөдөр харин 51 хувь нь монголын талд ирсэн. Хууль цаазтай орны хил дотор байгаа ганц ордыг яаж ч ашиглаж болно. Мэдээж ашиглалтад орсон хойно нь. Гэтэл Блүүмбергээс саяхан “Оюу толгой”-гоос RIO TINTO хөрөнгөө татах тухай мэдээлэл цацсан. Уул уурхайн акулуудын эрх ашгийг хамгаалдаг энэ хүчирхэг мэдээллийн хэрэгсэл дураар авирлана гэж байхгүй. Энэ мэдээллийн хариуд  RIO TINTO хариу өгөөгүй л байна. Эндээс “Оюу толгой”-н хөрөнгө зогсвол хэнд ашигтай вэ гэсэн асуулт гарна. Эхний ээлжинд хятадуудад. Учир нь тэдний зэсийн хэрэглээ хязгааргүй нэмэгдэж байна. Тэдэнд хүний түүхэнд дуулдаагүй их доллар бэлэн байгаа. Сүүлийн үед хятадууд орон зай хамаарахгүй уул уурхайн ордуудыг үнэ цохин худалдаж авч байгаа. Дараагийн ээлжинд хөрөнгө оруулагчид ашигтай байж болно. Одоогийн овоолсон төмрөө хятадуудад зарсан мөнгөө нугалаад худалдчих боломж гарч мэднэ. Мэдээж дээр нь хөрөнгө оруулалтыг эсэргүүцэж улстөрчийн чансаагаа ахиулах гэсэн улстөрчид алга ташина. Хэн хохирох вэ гэсэн асуулт бас бий. Эхний ээлжинд тус толгойд ажиллаж байгаа таван мянган монгол залуус гудманд гарна. Тэдэнд их бага үйлчилгээ үзүүлдэг 250 гаруй жижиг компаниуд хаалгаа барина. Их, бага гэж маргаад байгаа татвар огт үгүй болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тавьж байгаа шаардлагууд нь Засгийн газрын захын түшмэдүүд хийчихсэн байх ёстой ажлуудын нэг хэсэг. Хуулиа бариад давхиад очсон ямар түшмэд “Оюу толгой”-гоос хөөгдөж гарсан тухай мэдээ байдаггүй. Харин нийслэлд үндсэн хөрөнгөтэй болсон, хээр талд хашаа хороолол ч барьчихсан хятадууд УИХ-ын гишүүдийг оруулахгүй хаалганы цаанаас тууж байсан мэдээ олон бий. “Оюу толгой”-н хөрөнгө оруулалт зогсох нь улстөрчид, зарим нэг бизнесийн бүлэглэлд ашигтай байж мэднэ. Монгол улсын тусгаар тогтнол, эдийн засагт л лав ашигтай тусахгүй.

 “Таван толгой” хэмээх зулзган авлигын голомт

Төрж байгаа хүүхэд эх баригчийнхаа бээлийг хулгайлсан тухай онигоо байдаг. Нөөцийнхөө хэмжээг тогтоож амжаагүй “Таван толгой”  хүний өөрийн, хувийн төрийн аль болох нь мэдэгдэхгүй байдалд орчихсон гэнэ. Удам муут ухаан муутай байдгийн үлгэрээр тус орд өнөөдөр түмнийг тэжээх нь өнгөрч түмэн ардаараа дэмжээд өөрийн болгож чадах уу гэдэг нь эргэлзээ төрүүлнэ. Тус ордод хэдэн тэрбум төгрөгийн сэг шахсан эзэн өнөөдөр тодроогүй л байна. Хэн гэдэг түшмэл хэний тушаалаар монголыг хорлосон гэрээ байгуулсан нь нууц хэвээр. Төрийн “Таван толгой”-г хувийн “Таван толгой”-той харьцуулбал шар будааг сагсан бөмбөгтэй харьцуулахтай адил хэмжээ харагдана. Гэтэл хувийн толгой нь төмөр зам барих гээд зөвшөөрөл хайж явахад төрийн толгой монголчуудыг дааж давшгүй гэрээ хийчихээд гэдийж сууна.

“Эрдэнэт” хэмээх загалмайлсан эцэг

“Эрдэнэт” үйлдвэр байнга гадна дотны шагнал хүртэж байдаг. Энэ үйлдвэр монголчуудыг олон жил тэжээсэн тул харааж ерөөгөөд байх хэрэггүй гэж улстөрчид ярьдаг. Монголчуудыг тэжээх нь тус үйлдвэрийн үүрэг. Үнэн хэрэгтээ тус үйлдвэр улстөрчдийг тэжээсээр ирсэн гэвэл үнэнд нийцнэ. Хэзээ нэгэн цагт үнэд орох “Таван толгой”-н хувьцаа гэж байдаг. Түүний оронд “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцаа хэлбэрээр иргэддээ тарааж болно гэнэ. Байнга агуулах нь шатаж тус үйлдвэрт 20 жил хэрэглэх дэр модноос эхлээд, 50 жил хэрэглэх 00 цаас шахдаг гэсэн хошин яриа байдаг. “Оюу толгой”-н тайланг нэхэж байгаа улстөрчид тус үйлдвэрийн тайланг аль хэдийн уншчихсан гэж найдъя. Төрийн түшээдийн идсэн уусан мөнгөний хэмжээг харвал хэд хэдэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах боломжтой. Харамсалтай нь хятадууд баяжмалаар авах сонирхолтой тул өнөөг хүртэл зэсийн үйлдвэр байгуулагдаагүй гэсэн хардлага байдаг. Идэж уух нь төрийн араншин биш хүний араншин гэнэ. Түүнийг зогсоох ганцхан арга байдаг гэнэ. Тэр нь төр биш иргэд өмчтэй болох ганц арга. Эс тэгвээс энэ удаад МАН-ынхан торны хаалга татна. Дараагийн ээлжинд АН байж болно. Учир нь өнөөдөр монголд төрийн албан хаагч байж баяжиж чадаагүй хүнийг мунхгийн мунхаг гэдэг тогтолцоо үйлчилж байна шүү дээ.

Х.Баттөгс

Shuud.mn
Сонин хачин
Цэдэв ийн Энхмэнд гэдэг 46 тай авгай Монголоос Майдар ийн Оюундэлгэр гэдэг хүний пассппорт хулгай хийж Америкд гарч ирээд, мөнгө зээлэх, архи ууж цагдаад баригдах, хулгай муувар хийж зэрэгээр тэр нэгэн өөр эмэгтэй нэрийг баллаж байна, хэрэв чикаго монгол гэсэн вэб хуудас дээр Цэдэв ийн Энхмэндийг хайж байна аа монголоос гээд бичвэл бид холбоо барина аа болгоомжил
2013-02-08
ene l law irgen bush hehe OT-iin public ajiltan baih
2013-02-07
bvhg:
bugdeeree uursdiinhuu ur hoishiinhoo tuluu zevsegt temcheld bosoioooooo
2013-02-07
Mandah tur:
Mandah turiin said tushmed ueriin yalaa ilerhiilen uzuulmoi, MUUDAH ulsiin ezen tsuhmel bieiin enduugee ballaj arilgamoi gej Chingiss khaan aildsan baidag ajee.
2013-02-06
5 saaliin unee:
5 saihan saaliin uneetei mongol ingej tarchig ami zuuj baih ch gejdee. Muu zasaglaltai uls i iim baidag ajee.
2013-02-06
Chingiss khaan aildsan ni:
Khaan buruu ajillaad baival ard tumniig shiitge gej aildsan baidag ajee. Ard tumen bid songoson hun l iim buruu yum hiisen baina. Tehleer buruutan ni songogch olon tumen bolj taarch baina, tegeed yaduuran shiitguuleh magadlal bui bolson baina.
2013-02-06
dd:
enkhsaikhnii utasnii dugaariig ogooch medeh humuus baiwal tuslaarai
2013-02-06
zochin:
enkhsaihnii yariad baigaa zuil ni unen ym bishuu mongol uls maani hariin bodlogoor ywaad baigai ym bishuu
2013-02-06
Irgen:
“Оюу толгой”-гоор монголчуудыг малтай нь тэжээх боломжтой. Чилид энэ хэмжээний орд улс орноо хөгжлийн оргилд хүргэж байна. Сүүлийн үед “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтыг шүүх ажиллагаа монголд идэвхижлээ. Уг нь бидний зүүдэнд оромгүй бүтээн байгуулалт, шинэ технологи. Нэг дэх Ерөнхийлөгч П.Очирбатын хэлснээр бол чимээгүй ажлыг нь эхлүүлэх хэрэгтэй. Анх оросууд ч “Эрдэнэт”-ийг “Оюу толгой”-той ижил нөхцөлөөр барьсан гэдэг. Өнөөдөр харин 51 хувь нь монголын талд ирсэн. Хууль цаазтай орны хил дотор байгаа ганц ордыг яаж ч ашиглаж болно. Мэдээж ашиглалтад орсон хойно нь. Гэтэл Блүүмбергээс саяхан “Оюу толгой”-гоос RIO TINTO хөрөнгөө татах тухай мэдээлэл цацсан. Уул уурхайн акулуудын эрх ашгийг хамгаалдаг энэ хүчирхэг мэдээллийн хэрэгсэл дураар авирлана гэж байхгүй. Энэ мэдээллийн хариуд RIO TINTO хариу өгөөгүй л байна. Эндээс “Оюу толгой”-н хөрөнгө зогсвол хэнд ашигтай вэ гэсэн асуулт гарна. Эхний ээлжинд хятадуудад. Учир нь тэдний зэсийн хэрэглээ хязгааргүй нэмэгдэж байна. Тэдэнд хүний түүхэнд дуулдаагүй их доллар бэлэн байгаа. Сүүлийн үед хятадууд орон зай хамаарахгүй уул уурхайн ордуудыг үнэ цохин худалдаж авч байгаа. Дараагийн ээлжинд хөрөнгө оруулагчид ашигтай байж болно. Одоогийн овоолсон төмрөө хятадуудад зарсан мөнгөө нугалаад худалдчих боломж гарч мэднэ. Мэдээж дээр нь хөрөнгө оруулалтыг эсэргүүцэж улстөрчийн чансаагаа ахиулах гэсэн улстөрчид алга ташина. Хэн хохирох вэ гэсэн асуулт бас бий. Эхний ээлжинд тус толгойд ажиллаж байгаа таван мянган монгол залуус гудманд гарна. Тэдэнд их бага үйлчилгээ үзүүлдэг 250 гаруй жижиг компаниуд хаалгаа барина. Их, бага гэж маргаад байгаа татвар огт үгүй болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тавьж байгаа шаардлагууд нь Засгийн газрын захын түшмэдүүд хийчихсэн байх ёстой ажлуудын нэг хэсэг. Хуулиа бариад давхиад очсон ямар түшмэд “Оюу толгой”-гоос хөөгдөж гарсан тухай мэдээ байдаггүй. Харин нийслэлд үндсэн хөрөнгөтэй болсон, хээр талд хашаа хороолол ч барьчихсан хятадууд УИХ-ын гишүүдийг оруулахгүй хаалганы цаанаас тууж байсан мэдээ олон бий. “Оюу толгой”-н хөрөнгө оруулалт зогсох нь улстөрчид, зарим нэг бизнесийн бүлэглэлд ашигтай байж мэднэ. Монгол улсын тусгаар тогтнол, эдийн засагт л лав ашигтай тусахгүй.
2013-02-06
ene l law irgen bush hehe OT-iin public ajiltan baih
aldaagaa zasaad uragshaa:
Bayalagiin haraal bish ee, huuuramch muu uls turchdiin bulegleliin aldaa haraal bolson baina. Aldaan deeguur damjij amjiltand hurdeg hun turelhtenii jam yos. ALDAAGAA zasaad URAGSHAA yavnaa hoo.
2013-02-06
Irgen:
TT bolon OT uurxainuud ni mongold orlogo oruulax bish xarin ix xemjeenii orond 2032 on xutel unagalaa. uunees oor yamar xaraal baixav?
2013-02-06
МОНГОЛ:
ТЭГСЭН. ТӨРД ГАРЧ БАЙСАН ТЭ НЭГҮҮДЭЭС БОЛООД. ЯЛАНГУЯА МАН, МАХН ЭНХБАЯРААС ЭХЛЭЭД.
2013-02-06
bagabaned OT goos sard 60 sayiig avdag:
bagabaned bas tuunii orchuulagch baisan said asan zorigt ,bayr ,bayrtsogt ta 3iin geree shuu.bayr zorigtiig nuhun songuulaar UIH gisuun bolgood tegeed shuud said bolgood tegeed gereeg useglesen
2013-02-06
Удирдагч:
За...ёстой загатнасан газар маажина гэдэг шиг МОНГОЛ-ын саалийн 5 үнээг энд дурджээ...Бид өөрсдын толгой дээр ЛАЙ авчирч мухардлаа.Одоо яахаа мэдэхгүй л Гадаадынхан руу асаж байна.Гадаадынхан манайд ирээд Ашигтай, ашиггүй ч гэх шиг юм хийчихлээ ч гэх шиг...Эх орноо боддогүй Луйварчид аль хэдий нь хувиа аваад эх орноо хөсөр хаясан юм чинь гадныхан өөрийн юм шиг л дайрна ш дээ...Тэр өнгөрсөн ялтан ААЛЗ Н.ЭНХБАЯР юу ч хийж чадахгүй ш дээ!!!!Манайхан юмыг сайн бодох хэрэгтэй ш дээ...АТГ одоо л сайн ажиллах хэрэгтэй.ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАХ БОЛСООН
2013-02-05
Khuu:
Yaltan Enkhbayar end yamar khamaa bna aa! Kharin ter S.Bayar, D. Zorigt nariig olj irj yal asuukh tsag bolson. Ene muu Barsbold, Shiilegdamba nariig ATG yagaad ankhaarakhgui baina aa!!!
2013-02-05
Orosuudaas salj bj naad yambii tumur zam chini hugjinu..ternees naash ch dee, hudlaa biz dee..
2013-02-05
haraal ideesei ene shunalt luivarchanguudiig.
2013-02-05
zochin:
Enhkbayar avarch haragdaach.
2013-02-05
1:
Harin tiin haraalt urtchuud baih shig bainoooo.
2013-02-05
Өнөөдөр Эрдэнэт ил тод болох ёстой.
2013-02-05
egii:
boslogo gargana daa mongolchuud.ter ued bugdengiin chini hoshnogond hutga shaana daa.
2013-02-05
БЖД:
АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ ГАДНЫНХАНД НАЙР ТАВИН ӨГСӨН УРВАГЧДЫГ ХАТУУ ЦЭЭРЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.
2013-02-05
БЖД:
БАЯЛАГЫН ХАРААЛ ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ӨӨРСДИЙ НЬ ШУНАЛ.ДЭЭР ҮЕД ХҮҮХДИЙГ ХАДНЫ МАНГАЙГААР АЙЛГАДАГ БАЙСАН ШИГ АРД ТҮМНИЙГ АЙЛГАХ ТАКТИК.
2013-02-05
Х:
ХУЦ
2013-02-05
Төр:
Энхбаяр хурдан эргэж ирээсэй.Тэр л энэ бүхний учрыг олж монголын ирээдүйг аврах хүчтэн дээ.
2013-02-05
Х:
ХУЦ
Зочин:
Энэ бүхний учрыг манай төрийнхөн яаж ухаж ойлгож улсдаа ашигтайгаар шийдэж чадах вэ дээ. Тэдэнд намаа өөд нь татаж, халаасанд нь хахууль орж баяжиж л байвал бусад ядуу монголчууд хамаагүй. Намаа өрсөлдөгчгүй байлгаж чадвал эрх мэдэл хэзээд тэдний халаасанд байх болохоор одоо АН бусад намаа будаа болгож ганцаарчилсан тоглолт хийх гээд үзэж тарж байна. Юун олон намын тогтолцоо вэ.
2013-02-05
Goimon bish aaruulaa id ene duu aaruulig magtsan duu bna sonsotsgooy:
https://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU
2013-02-05
пиздаануудыг бүгдийн зайлуулбал таарна оюу толгой өнөөдрийг хүртэл ард түмэнд юуг ч өгөөгүй г хэн ч мэдэж байгаа юу нь тусгаар яриад байгаа юм бэ Монгол тусгаар улс битгий улс төржүүлээд бай rio tinto гын луйварчингууд хайртай хүмүүс их байх юмаа
2013-02-05
TY-8:
би ч мунхагийн мунхаг юм байна л даа гэр хороололд гэрт 6 уулаа амьдраад л кккк
2013-02-05