Амиа хорлосон орос залуу эрдэмтэн судлаач байжээ
2013-02-05

Хэд хоногийн өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших нэгэн зочид буудалд ОХУ-ын иргэн амиа хорлосон байдалтай олдсон тухай мэдээлсэн. Тэгвэл энэ залууг хэн болохыг нь тогтоосон ба ОХУ-ын томоохон их сургуулийн эрдэмтэн, судлаач Артем Козьмин гэгч ийнхүү амиа хорложээ. Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Владимир Горячевын өгүүлснээр бол хэргийн газар дээр хийсэн үзлэгээр хүч хэрэглэсэн гэх ямар нэгэн ул мөр илрээгүй гэнэ. 36 настай талийгаач залуу өмнө нь манай улсад хэд хэдэн удаа судалгааны ажлаар ирж байсан бөгөөд угсаатны зүй судлалаар мэргэшсэн нэгэн байжээ. Золгүй явдал болсныг мэдээд буудлын ажилчид цагдаагийн газар руу утасдсан бөгөөд хэргийн газрын үзлэгийг ОХУ-ын Консулын хэлтсийн ажилтныг байлцуулан хийсэн аж. Талийгаачийн өрөөнд гаднаас хэн нэгэн явж ороогүй бөгөөд түүний биед хийсэн үзлэгээр хүч хэрэглэсэн ямар нэгэн ул мөр олдоогүй байна. Элчингийн ажилтнууд одоогоор талийгаачийн шарилыг хэрхэхийг шийдэхээр гэр бүлийнхэнтэй нь холбоо тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Талийгаач Козьмин ардын урлаг болон домог, хууч яриа зэргийг судалдаг нэгэн байжээ. Тэрбээр 2006 оноос хойш манай улсад хэд хэдэн удаа судалгааны ажлаар ирж, эрдэмтэн нөхдийнхөө хамтаар монгол заншил, зан үйлийг судалж байсан аж. Эх сурвалж www.wikimon.mn
Shuud.mn
Сонин хачин
zochin:
haramsaltail yum. gargaj bga sanal ni teneg bolonguut durguin hureed amia horlosiin bgaaz. Mongoliin saihan ulamjlal amidraliig sudalj chadah chadalguigee medenguut sanaagaar unasiin bgaaz dee hoorhii. Mongoliin yos zan zanshil aguu chuhal saihan zuil shuu. gadniihan sudalj chadahgui e. uhaan ni hurehgui.ted nar chin hun chanaraa aldaj bga humuus. unerleh erhten /hamar/ muudtsan bdiishde. hunee aldaj bga humuus.
2013-04-02
Orsuud uursduu nuxchixsan baixaa!
2013-02-06
haramsaltai uym saihan zaluugaaraa yagaad ami amidralaa evuutgedeg bnaa kdoo huurhiig urt udaan 2-hoorond zovlontoi amidral huleej bgaa shuu dee a.galan boltugai
2013-02-06