Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд тангараг өргөлөө
2013-02-06

 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан УИХ-аас Комиссын гишүүдийг шинээр томилон, 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 14 тоот тогтоолыг баталсан билээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 3 гишүүнээс бүрдэх бөгөөд Комиссын гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, хүний эрхийн асуудлаар зохих мэдлэг, туршлагатай, ял шийтгэлгүй, 35 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байдаг.

ХЭҮК-ын гишүүнээр Пүрэвийн Оюунчимэг, Нанзадын Ганбаяр нар 2013-2019 онд томилогдон ажиллахаар болоод байна. Тэд өнөөдөр тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Гишүүн П.Оюунчимэгийн хувьд ХЭҮК-ын гишүүнээр хоёр дахь удаагаа томилогдон ажиллахаар болж байгаа юм.

Комиссын гишүүд нь Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудал, хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал, зөвлөмж гаргах, олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад санал өгөх, УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанаар хүний эрхтэй холбогдсон асуудал хэлэлцэхэд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын хүсэлтээр зөвлөх эрхтэй оролцох, хүний эрхийн асуудлаар судалгаа хийх, хууль, тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий албан тушаалтан, байгууллагад уламжлах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна.

Shuud.mn
Сонин хачин
Ene ouynchimeg awgaigaas uur chadaltai Hun tawiachee,uuruu Hun hundelj medehgui bj yun hunii erh!!! Hun hundleh gdeg cine shudarga erh tegsh bhiin udes mun z dee?ene awgaid tiim zan ch bhgui shd,
2013-02-06