Дэлхийн хамгийн урт биетэй муур
2013-02-06

Дэлхий дээрхи хамгийн урт биетэй муур хэмээн нэрлэгдээд байсан Стиви муур найман настайдаа үхсэн байна. Стиви муурын урт нь 1.23 метр байсан аж. Муурын эзэн хатагтай Робин Хэндриксон өнгөрсөн даваа гаригт өөрийн Twitter  хуудсаараа дамжуулан  дэлхийн хамгийн урт биетэй муур үхсэн тухай мэдээлжээ. 2010 онд АНУ-ын Невада мужид болсон амьтдын хамгийн хамгийн шалгаруулах ёслолын ажиллагааны үеэр дэлхийн хамгийн урт муур хэмээн тэмдэглэгдэж дэлхийн дээд амжилтуудын бүртгэлд буюу гиннесийн номд бичигдэж байсан ажээ. Гадна төрх сүр бараагаараа хүмүүст бага зэрэг айдас төрүүлдэг хэдий ч тун ч элгэмсэг, эрхлэнгүй, зөөлөн авиртай муур байсан хэмээн муурыг мэддэг хүмүүс хэлсэн байна. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин