Тунисын улс төрчийг буудан хороожээ
2013-02-06

Тунисийн  сөрөг хүчний намын нөлөө бүхий улс төрч Чокри Белайдыг гэрийнх нь гадаа буудан хөнөөсөн хэрэг гарсан тухай түүний дүү болон ойр дотныхон нь мэдээлснийг ВВС агентлаг уламжилж байна. Чокри Белайд ажилдаа явахаар гэрээсээ гараад явж байсан нь тэр аж. Түүний хүзүүнд буудаж үхлийн шарх авснаар ийнхүү амь насаа алджээ. Тэрбээр зүүний хүчний намтай хамтардаг байсан. Энэ аллага цэвэр улс төрийн зорилготой байсан хэмээн гэрчүүд болоод гэр бүлийнхэн нь үзэж байгаа юм.  Сүүлийн хэдэн жилийн  турш тус улсын хоёр гол нам хагаралтай байсаар ирсэн бөгөөд эсвэл байгуулсан ч сайн үр дүн үзүүлж чадаагүй юм. Чокри Белайдын дүү Абделмажид Белайд “Ахыг маань зохион байгуулалттайгаар амь насанд нь хүрч хөнөөлөө. Энэ байдлаас би  маш их  цочирдож дарамтанд орчихоод байна. Яг одоо ямар нэг шийдвэр гаргах сөхөө алга” хэмээн Асошейтэд прэсс агегтлагт ярьсан байна. Одоохондоо чухам хэн ямар зорилгоор түүний амийг хороосон болох нь хараахан тодорхойгүй байна. Сэжигтэн этгээдийг ч тогтоогүй байгаа хэмээн цагдаа нар хэлж байгаа юм.   Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин