Перугаас 5000 жилийн өмнөх сүмийн туурь олджээ
2013-02-13

Перугийн археологичид таван мянган жилийн настай сүмийн туурь олжээ. Энэ олдвор нь нийслэл хоттой ойролцоо Эл Парайсо хотоос олдсон байна. Сүмийн олдворыг олоход хамгийн чухал баримжаа нь нарийн жим бүхий зам байжээ. Олон жил хүний хөлд идэгдсэн зөрөг замыг дагаж, судалсаар энэ гайхалтай эртний олдворыг олсон аж. Сүмийн хана хэрмийг бүгдийг нь том том чулуугаар хийсэн бөгөөд зарим нэг эд зүйлс нь керамик урлалын зүйлс байгаа гэнэ. Перугийн албаныхан энэ олдворыг нутгийн төв хэсгээс олдсон хамгийн анхны томоохон  зүйл хэмээн нэрлэж байна. Перу улсын түүхийн дурсгалт газрууд олонтой. Тэдгээрийн нэг нь Мачу Пичүгийн чулуун хороо байдаг. Энэ олдворыг ч мөн удахгүй бүрэн засч сэргээн олны хүртээл болгож хүн төрөлхтний хадгалагдаж ирсэн нууцаас танилцуулна хэмээн орон нутгийн удирдлагууд хэлж байна. Э.Мөнхнасан    
Shuud.mn
Сонин хачин