Улаанбаатарын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүлсэн золголт
2013-02-13

Тийн ялгуулсан хэмээгч  Усан могой  жилийн хаврын  тэргүүн сарын шинийн гуравны  билэгт сайн энэ  өдөр  НИТХ-ын дарга Б.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн  төр захиргааны  байгууллагын удирдлага, албан хаагчид сар шинийн золголтоо хийлээ. Энэ жилийн золголтод нийслэлийн удирдлагууд  Улаанбаатар хотыг удирдаж байсан ахмадуудыг анх удаа урьж хүндэтгэл үзүүллээ. 1965-1971 онд Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан Д.Цэдэв гуай ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлээд ууц хөндсөн юм. Тэрээр  энэ их хүндэтгэлийг үзүүлсэн нийслэлийн удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлээд анх удаа нийслэлийнхээ золголтод уригдан оролцож байгаадаа  баяртай байгаагаа хэлж, нийслэлийн албан хаагч нарт сайн сайхны дээдийг хүсэн ерөөлөө. Харин 1971-1990 онд хотын даргаар ажиллаж байсан С.Мөнхжаргал гуай, “Та бүхэн шинэ,  шийдэмгий ажлуудыг өрнүүлж, анхдагч болон манлайлж байгааг харахад таатай байна. Нийслэлийн түүхэнд байгаагүй их төсвийг батлуулан олон жил хүлээгдэж байсан томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөжээ.Тиймээс айлчлан ирсэн Усан могой жил нийслэлийн иргэдэд өгөөжөө өгсөн сайхан жил  байна гэдэгт эргэлзэх зүйлгүй” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
oo za za buriad hovuun tsagalaad l surhii huu baigam bas Baatar bolson bagada nileed olon nohoj horoogood zolbin bagasa hotyn darga boloh huseltei bsym zailuul
2013-02-13