С.Болд-Эрдэнэ "Квазимодо" болно
2013-02-14

Улсын драмын эрдмийн театрт Виктор Хюгогийн "Парисын Дарь эхийн сүм” сонгодог мюзикл драм Гэгээн хайрын өдөр, Валентины баярт зориулан өнөөдөр тоглох гэж байна. Францын алдарт зохиолч Виктор Хюго 1831 онд тэрлэн бичсэн “Парисын эх дагины сүм” хэмээх энэхүү алдарт бүтээл нь агуу хайр дурлалын мөнхийн дуулал болон өнөөдөр ч өөрийн үнэ цэнийг алдаагүй юм. УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулан тайзнаа амилуулсан уг жүжигт УДЭТ-ын уран бүтээлчид хоёр баг болон ажилласан бөгөөд Эсмеральдод Гавьяат жүжигчин У.Уранчимэг,  Г.Отгонцэцэг нар, Квазимодод жүжигчин С.Болд-Эрдэнэ нар, Фроллоламтад Ардын жүжигчин П.Цэрэндагва, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг нар, Фебд жүжигчин Г.Амгаланбаатар, М.Түвшинхүү нар, Гудулд Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Б.Эрдэнэцэцэг  нар тус тус тоглох юм. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
ugaasaa adilham sh dee
2013-02-14