Зарим компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа
2013-02-15

Ашигт малтмалын газраас хууль зөрчсөн уул уурхайн зарим компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах шийдвэр гаргажээ. Тодруулбал, хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан компаниудын тоонд “Шарга энержи”, “Гобиконсолидетед”, “Батумайнинг Монгол”, “Эм Жи Эл ресурс”, “Ти Жи Вай”, “Эн Би Эм Юу” зэрэг ХХК багтсан байна. Эдгээр компаниуд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1.2 буюу тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй тул эрхийг нь цуцалж байгаа аж. Мөн “Монменежмент” ХХК 12511Х тусгай зөвшөөрлийн талбайдаа 2011 онд хайгуулын ажил гүйцэтгэж, зарцуулсан зардлын хэмжээгээ Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар санхүүгийн тайлан тэнцэлдээ тусгаж, төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулаагүй тул тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
Boljee. Mgl gazar shoroo baigaliin bayalagiig ed xalgaichid bvteegee yu? Mgliin gazar shoroog xamgaalaarai
2013-02-16