Дубайд “Airbus A380”-д зориулсан шинэ терминал бүрэн ашиглалтад орлоо
2013-02-16

Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотын олон улсын нисэх буудалд зөвхөн Airbus A380 онгоцонд зориулсан шинэ терминалыг бүрэн ашиглалтад оруулжээ. Энэ терминал 3.3 тэрбум ам.долларын өртгөөр баригдсан аж. Шинэ терминалын  барилга 11 давхар бөгөөд дотроо таван одтой зочид буудалтай, маш тохилог хийгджээ. Нислэгийн зурвас руу гарах 20 гарцтай гэнэ. Тэдгээрийн эхний дөрвөн гарцыг нэгдүгээр сарын 20-ны өдөр нээлтээ хийж, ашиглалтад оруулсан бол өчигдөр үлдсэн 16 гарцыг нээж, терминалыг бүрэн ашиглалтад оруулж дуусчээ. Өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд энэ терминал нь 2450 нислэг үйлдэж, 589234 зорчигчид үйлчилжээ. Терминалыг бүрэн ашиглалтад оруулснаар жилд 60 сая зорчигчид үйлчилдэг байсан Дубайн олон улсын нисэх буудлын хүчин чадлыг жилд 75 сая зорчигч болгон нэмэгдүүлэх юм. Нэгдүгээр болон бизнес зэрэглэлийн зорчигчдод зориулсан тусгай хүлээлгийн танхимтай “Consourse A” нэртэй шинэ терминал нь нийт 528 мянган квадрат метрийн хэмжээтэй гэнэ. Арабын нэгдсэн Эмират улс нь Airbus A380 онгоцноос 31 ширхгийг одоо нислэгтээ ашиглаж байгаа. Европт үйлдвэрлэгддэг зорчигч тээврийн энэхүү томоохон нисэх онгоцны хамгийн том худалдан авагчид тооцогддог тус улс нь энэ онгоцноос дахин 59 ширхгийг захиалсан байна. Э.Мөнхнасан  
Shuud.mn
Сонин хачин
yoy l gehees manaih shine buudal barina gej 10 jil yariad gants hurz shoroo ch hudulguguugui baihad hurungutei ail gej ene dee am ajlyn negdel unen utgaaraa haragdaj baina
2013-02-16