Ц.Анандбазар Улсын хөрөнгө шамшигдуулж, жилд 1,5 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан уу
2013-2-16

Азтай гэх юм уу адтай ч гэх юмуу энэ хүний баяжсан түүх их сонин. Ц.Анандбазар 1999 онд байгуулагдаад гурван жил болж байсан “Сод Монгол групп” гэх компанид анх ажилтнаар орохдоо чухам ямар санаатай орж ирсэнийг нь мэдэхгүй ч төд удалгүй хэний ч дэмжлэггүйгээр, хэний ч зөвшөөрөлгүйгээр Ерөнхийлөгч нь болчихсон, авах өгөх ёстой мөнгийг нь өөрийн юм шиг гулгуулж байсан гэдэг. Хүний юман дээр хүүдэгнэчихээд хэнэг ч үгүй миний өмч гэж суугаа түүний бузар булхайн талаар “1999 онд байгуулагдсан “Сод Монгол групп” гэх компанийн бичигтэйгээ Төмөр замын удирдах газар очиж миний 1996 онд байгуулсан “Сод Монгол” ХХК –ийн авах ёстой байсан 20 сая төгрөгийн гүйлгээг өөртөө авчихсан”, “Мөн “Эрэл” хувьцаат компаниас манай компанийн авах 50 сая төгрөгийг “Би ерөнхийлөгч нь байна” гэж хэлж аваад Содхүүд өгсөн байдаг. Дараа нь өнөөх Содхүү нь УИХ-ын гишүүн болсон. “Сод Монгол” ХХК болон “Сод Монгол групп”-ийн данс, актууд хүртэл ялгаатай байхад ингэж манай өмнөөс гүйлгээ хийсэн” гэж “Сод Монгол” ХХК-ийн захирал асан Д.Чинзориг мэдэгдэж байсан удаатай. Бүхэл бүтэн компанийнг эзнийх нь дэргэд эзэлж авсан тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэр дэвших гээд бараагүй. Монголчуудын заяа нь түшсэн үү эсвэл мунхаг хүний үйлс нь хазайсан уу яг сонгуулийн үеэр шоронд хоригдож таарсанд нь өнөөдөр баярлах хүн цөөнгүй байна. Учир нь өнөөгийн дуулиан болоод байгаа улс төрийн болоод нийгмийн шинж чанартай томоохон гэмт хэрэгт түүний нэр нь холбогдоогүй хэрэг гэж үнэхээр алга. Ямар сайндаа л тэнгэрийн дуу нь холуур өнгөрөх МИАТ-д хүртэл хууль бусаар шатахуун сумлаж, тэдний удирдлагуудтай нийлж хөөрхөөн юм босгосон гэх мэдээлэл тараад байгаа нь үүний томоохон баталгаа. Гэхдээ яг үнэндээ түүний энэ хэрэг Өргөө 2 кино театрын дэргэд үнэхээр шул луйвар юм.  Ц.Анандбазар гээч хүн “Өргөө 2” кино театрын байрыг хууль бусаар авсан гэдэг талаар “жиргэсээр” ирсэн ч харамсалтай яг баттай баримтыг нь  таг нуучихаад байсан юм. Харин манай сайт Ц.Анандбазар гэдэг хүн чухам ямар хүн, энэ хүн улсын өмчийг хэрхэн үнэгүйдүүлж, өөрийн болгож, түүндээ мөнгө угаадгийг нь үнэнээр нь дэлгэх гэж байна. Тэрбээр 2012 оны 1 сарын нэгний өдрийн Дугаар 54/43 Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ гэгчийг Төрийн өмчийн хорооны  ТГ-ын Хангамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэнүүд болох Б.Өнөрмаа, Д.Одмаа, Мэдээлэл технологийн үндэсний паркийн дарга Ё.Сүхбаатар, Сод монголын охин компани болох “Нью тур сафарис”-ийг төлөөлж Ц.Алтантөгс нартай байгуулжээ. Төрийн хоёрын хоёр байгууллага оролцсон энэ гэрээ бүхэлдээ хууль бус гээд боддоо. Тэгэхээр Төрийн өмчийн хоёр байгууллагыг мань хүн атгаж чадсан юм чинь, өөрт ашигтай гэрээ байгуулж чадсан гэсэн үг. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулинд тодруулбал Төрийн өмчийн хорооны 42 дугаар тогтоолд “Төрийн өмчийн ямар нэгэн байрыг түрээслэхдээ ам метрийг нь 18 мянган төгрөгөөс багагүй хөлсөөр түрээслүүлэх тухай” байдаг. Гэтэл хуулийг гуультай нь хамт уландаа гишгэсэн энэ нөхөр дээр дурдсан хууль бус гэрээгээрээ Төрийн өмчийг ам метрийг нь 6 мянган төгрөгөөр түрээслэсэн байх юм. Мэдээлэл технологийн үндэсний парк бол нийслэлийн хамгийн өндөр зэрэглэлийн байрлалтай газар. Тэнд өөр албан байгууллагууд ам метрийг 35-36 мянган төгрөгөөр түрээслэдэг. Тэгтэл нөхөр Ц.Анандбазар зах зээлийн үнээс 6 дахин бага буюу 6 мянган төгрөгөөр түрээслэж байна. Ямар хүний хүүхэд болоод ямар компанийн захирал болоод ийм эрх дарх эдлэж байна вэ? 2012 оны 1 сарын нэгний өдрийн Дугаар 54/43 гэрээнээс Цаашлаад энэ гэрээнд Мэдээлэл технологийн үндэсний паркийн хойд хэсэг буюу үзэсгэлэнгийн танхим байсан хэсэгт, 1 болон 2 дугаар давхарын  нийт 1500 ам метр талбайг түрээслэнэ гэж дурьджээ. Гэвч яг үнэндээ зоорийн хэсэг 1386 ам метр, 1 давхрын 1428 ам метр, 2 давхрын 1134 ам метр гээд нийтдээ 3948 ам метр талбайг түрээслэсэн байх юм. Энэ бол Төрийн өмчийн хорооноос гаргасан албан ёсны тоо юм шүү. Гэвч тэд түрээсийн төлбөрийг ам метр нь 6000 мянган төгрөг нийт 1500 ам метр гээд сард ердөө 9-хөн сая төгрөг төлдөг аж. Багахан тоо бодьё л доо. Нэг сард 9 сая төгрөг бол жил 108 сая гаруй төгрөг болно. Гэвч зах зээлийн үнээр яг бодит хэмжээгээр нь бодвол нэг жилд төлөх төлбөрийг нэг сард төлөх буюу 138 сая төгрөг төлөх тооцоо гарч байгаа юм. Энэ нь 1 тэрбум 658 сая 160 мянган төгрөг болж байгаа юм. Тэгэхээр ямархуу булхайгаар Төрийн өмчийг хулхидаж, шамшигдуулж байгаа нь илт байгаа биз. Үнэндээ “Содмонгол”-ын Ц.Анандбазар гээч хүн улаан цагаандаа гарсан луйварчин төдийгүй, Төрийн өмчийг шамшигдуулан, үнэгүйдүүлэх маягаар өөрийн болгохоор санаархаж байгаа хүн гэчихэд нэг их хол зөрөхгүй. Орчин үеийн баяжигчид ийнхүү дотроосоо идэж, дотроосоо томордогийн тод жишээ энэ болж байна. Түүгээр ч барахгүй дахин нэг баримт дурдая. Хэрвээ төрийн өмчийг гуравдагч этгээдэд түрээслүүлэх бол Төрийн өмчийн хорооноос заавал зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл Сод монголынхон тэр дундаа Ц.Анандбазар гээч хүн төрийн өмчийг дур мэдэн ашиглаж, Мобиком, Юнителд сарын 5,2 сая Броадвайд 3,9 сая, Wendy 2 сая төгрөгөөр түрээслүүлсэн байх юм. Хэрвээ Ц.Анандбазар үүнийг хууль журмын дагуу хийгээгүйгээс хойш бүх төлбөр нь улсад очих ёстой. Эдгээр байгууллагуудын сарын түрээс нийтдээ ойролцоогоор 15 сая төгрөг болно. Гэтэл улсад очих ёстой энэ мөнгөнөөс түрээсийнхээ төлбөрийг төлөөд бусад бүх урсгал зардлаа гаргаад авчихаж байгаа нь шударга ёс мөн үү таминь ээ. “Содмонгол” гэдэг компани ямар маапаантай, Ц.Анандбазар гэж хүн ямар хулхины эзэн болохыг та харж байгаа биз. Хэрвээ тэрбээ Төрийн өмчийг хууль ёсоор түрээслэсэн бол зөвхөн энэ байгууллагаас улс жилд 1,5 тэрбум төгрөг олох байсан. Гэтэл энэ мөнгө өнөө маргаашаа харсан хулхины наймаачны гараар орж, дараа дараагийн хуйвалдаан, хууль бус үйлдлийн суурийг нь тавьж байна. Энэ бүхний дараа Ц.Анандбазар хэн хэнтэй хуйвалдаж, хууль бус үйлдлүүдийг цэцэглүүлж байна гэх том асуулт гарч ирэх нь дамжиггүй. Ц.Анандбазар бол МАН-ын гишүүн. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд МАН-ын нөлөө бүхий хүмүүс Төрийн толгойд гарч, томхон гэх байгууллагуудыг захирч ирсэн. Тиймдээ ч хуйвалдаан амархан бүтжээ гэх хардлага төрж байгааг нуух юун. Учир нь тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугар ажиллаж байсан. Мөн тухайн үед Мэдээлэл технологийн үндэсний паркийн даргаар Ё.Сүхбаатар гэх эрхэм ажиллаж байсан. Эдгээр эрхэмүүд нэг намын үй зайгүй нөхдүүд бөгөөд танилын нүүр халуун гэдэг шиг Төрийн өмчийг танилынхаа доор ийнхүү дэвсч өгсөн байх магадлалтай юм. Дээр нь энэ хэрэгт тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, НИТХ-ын дарга Т.Билэгт нар хамаатай байх өндөр магадлал бий. Учир нь энэхүү хууль бус үйлдлийг үйлдэж байхдаа тэрбээр НИХ-ын тэргүүлэгч байсан бөгөөд энэ гар хөлөөрөө ч Төрийн өмчийг үнэгүйдүүлсэн байх магадлал байгаа юм. Үүнээс гадна бас нэгэн бас нэгэн асуулт гарч ирж байна. Төрийн өмчийн хороо Өргөө 2 кино театрын талбайг 3948 ам метр гэж гаргачихаад яг гэрээн дээрээ яагаад 1500 ам метр гэж тусгасан юм бол. Тэгэхээр энэ авилгалын сүлжээ юу аль эсвэл ажлаа хийж чадаагүй уньхаагүй төрх үү. Түүнчлэн “Содмонгол”-ын Ц.Анандбазар “Өргөө 2” кино театрын барилгыг хууль бусаар авсан гэж энд тэндэхийн хэвлэл мэдээллээр багагүй гарч байсан. Гэвч өнөөг хүртэл АТГ болон бусад хууль хяналтынхан шалгахгүй удаж, Ц.Анандбазар мэтийн төрөөс зулгаагсадыг зайлуулахгүй байгаа юм бол. Хороололд байдаг “Өргөө” кино театрыг ч гэсэн энэ далимаар нь шалгах хэрэгтэй. Иргэдийн нүдэн дээр улаан цайм төрийн өмчийг шамшигдуулсан тэрбээр Өргөө кино театрыг ч бас ийм аргаар гартаа оруулсаныг үгүйсгэхгүй. Эцэст нь баттай баримттай нь дэлгэж байгаа энэ нийтлэлийн дараа АТГ-ыхан цочоо авч, даварсан Ц.Анандбазар гэх эрхэмд даруулгыг чангахан шиг өгөх хэрэгтэй байна. Мөн манай сайт “Содмонгол”-ын Ц.Анандбазартай холбоотой өмнө нь хэвлэлээр гарч байсан болоод гарч байгаагүй гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар цувралаар хүргэх болно. Эх сурвалж: www.chuhal.mn
Shuud.mn
Сонин хачин
charalbai:
anandbuzar gd unen ym bn
2014-07-18
Энэ нөхөрийг дандаа л луйварчин гээд л байдаг шүү дээ. Яг үнэхээр тийм юм бол тэр хууль хяналтын байгууллага нь шалгаад нотлоод шоронд нь хийгээч.
2013-02-17
Zochin:
Muu xunii zam ni xaalttai. Iimerxuu buruu zamaar budaa teesen nuxdiig baidag gazar ni avaachix xeregtei
2013-02-17
pзочин:
З. энхболдыг шалгаач түүнийг төрийн өмчийн хорооны дарга байхдаа маш их хөрөнгийг үнэгүйдүүлж завшсан гэдгийг хүмүүс байнга ярьж байна сонгуулийн санал тоолдог машин оруулж ирсэн түүгээр луйвар хийж гарч ирсэн одоо ерөнхийлэгчийн сонгуульд дахиад луйвар хийх гээд дотроо инээгээд сууж байгаа шалгаач АН хан та нар үнэхээр шудрага юм бол шалгаач
2013-02-17
mendamar:
iimerhyy nuhdyydiig horih heregtei
2013-02-17
bat:
sain shalgaad shorond hii luibarchin bn
2013-02-17
монгол:
энэ НӨХӨР НАМ ДАГАСАН ЭНХБАЯРЫГ Л ДАГАЖ БАЙСАН НӨХӨР Ш ДЭЭ. НӨГӨӨ УЛААН ХАМГААЛАГЧ ШИГ
2013-02-17
Hdkf:
Е.сухбаатар гэж хол гар болсон зусарч нэгэн бгаа давхар шалга наад 2 чинь найзууд намын 2
2013-02-16
New Tour International:
Tsogt Ochir ovogtoi Anandbazar ni huuchnaar NIC d ajillaj bsan , N.Enkhbayar iin huuchnii naiz duu, Terelj deh UB2 iin hajuud huuchnii NIC iin ajilchdiin amralt iin gazar iig 2 davkhar buudliin hamt N.Enkhbayar (MAXH) nii darga odoo shorond bga tuslaltsaigaar unegui oor iinkh bolgoson. Tendee Huuchnii MAXN ii zarim gishuud mon torliin omchiin horoonii darga asan D.Sugar nariig avaachij huuhneer zugaatsuuldag bsan bolno. D.Sugar ni udaa daraa ter Han Hentii geh juulchni baazad ochij holsnii huuhentei zugaatsdag bsan bolno. Mon MAXN I darga n. Enkhbayar tuunii ehner tsolmon nar Anandbazar in Hard Rock Cafe d bnga hoolloj horoo nairuuldag bsan bolno , Anandbazar Hard Rock Cafe d bairlakh ariin restaurant da odor bolgon shahuu huuhentei zugaatsdag baisniig ter ueiin ajilchid ni bugd medne
2013-02-16
Otgoo:
З.Энхболдыг шалгаад өгөөч ээ. Худлаа шаагаад л байдаг УИХ-ын дарга.
2013-02-16
зочин:
Ц.Анандбазарыг 2 ч удаа 14 хоног хорьсон болоод сулласан. Одоо энэ МИАТ-ынханы хэрэгт давхар шалгаач ээ . Сугарыг хорьж шалгах хэрэгтэй.... З.Энхболдыг ч шалгах хэрэгтэй. тэр төрийн өмчийн хорооны даргаар ажиллахдаа ашигтай ажиллаж байсан үйлдвэр аж ахуйн бүх газруудыг 100 хувь үнэлгүйдүүлэн хувьчлал нэрээр Ан-ынханд тараасан, тэр шагналаа авч УИХ-ын хууль буё дарга болоод байгааг бас шалгах хэрэгтэй.
2013-02-16
зочин:
Ц.Анандбазарын эдгээр хэргүүдийг АТГ газар шалгаж чадахгүй байгаа юм. Үүнийг Ц.Элбэгдорж та бас холбоогүй бол шалгуулж үзээч ээ . таниас гуйж байна.
2013-02-16
зочин:
АТГ-ын Н.Ганболд Анандбазарын эдгээр хэргийг нь цээжээрээ хааж байгаа шүү дээ. Ард нь бас Н.Энхбаяр, М.Энхболд гээд асаалттай танкууд байгаа болохоор энэ даварсан, хүний мөс чанаргүй хулгайч гаарч байгаа л даа
2013-02-16
mgl:
chadaj bgaa yumand arga algadaa ene hunii boddogiig bodoj setgedgiig setgej chadahgui bol amaa tat. mungutui humuus buhniig munguurl shiidne shudarga es bgaa bol shalgaad ilruuleechee AN-iinhaaan
2013-02-16
bi codmongoloos hezee ch benzin avdaggvi,uchir n bi anandbazariig yamar hvn gedgiin meddeg bolohoor.Ter burhan n hezee negen tsagt anandbazartai hatuu tootsoogoo bodchih baih oo gej naidii,harin zasag tur bol chadahgvi baih oo ene luivarching shalgaj.
2013-02-16
SHONHOR:
NAAD GAR CHINI YAMAR CH ASUUDLIIG HAHUULIAR SHIIDDEG GAR SH DEE ODOO HARJ L BAIYA DAA
2013-02-16
Энэ Анандбазар гэж естой аймшигтай луйварчин да! Тэр Сод монгол ххк- г Чинзориг гэдэг цайлган залуугаас анх луйвардсан хун дэ! Тэгээд дара нь Nic , Оргоо, Соелын тов оргоо гээд л урсаад огно..... Авилгатай тэмцэх газар ийм нохорийг улаан цайм бхад шалгаж, тогтоож чадахгуй бж бусадтай буу оролд! МИАТ- д дэлхийн унэнэээс 3 дахин ондор унээр энэ луйварчин ШТМ. шахаж улсыг асар их хохироодог гээд л урсаад огно до! Оюутолгойг авилгаар зарсан Баяр, Монголоо дотороос нь авилгаар идсэн Энэ нохор 2- ыг буудаж бж Монголд шударга ес тогтоно!
2013-02-16
+1 Demjij baina!
hp:
Ingej baij l bayjdag blgui dee
2013-02-16
aldiim bn odoo saihan shalgah bh daa
2013-02-16
nbv:
ene nohoriin ger neg udaa garch aav eej n bvgd l burhanii surgaali yrisan,gereeree dvvren burhan orson ulsuud baisan...tegeed ene nohoriin hiij yvaa zvil n tes oor.,,,,kinon deer gardag neg vg baidagdaa........hvn yahaaraa iim boldog bnaa gej..kkkkk.....za ter yahav ene nohoriin muu muuhai bolgoniig medseer baij ingeed davruulaad yvuulaad baidag,shinchleliin zasgiin gazar,huuli zvin said hoorhii gej.
2013-02-16