Хятадууд цагаан сардаа 85,5 тэрбум ам. доллар зарцуулжээ
2013-02-17

Хятадын оршин суугчид хаврын баярын амралтын долоо хоногт 539 тэрбум  юань буюу 85,5 тэрбум ам. доллар зарцуулжээ. Энэ нь  өнгөрсөн оныхоос 14,7 хувиар их юм гэж БНХАУ-ын Арилжааны яамнаас мэдээлсэн байна. Нийт  зардалд бэлэг дурсгалын зүйлс, тухайлбал үнэт чулуу орсон эдлэлийн эрэлт нэлээд ихсэж, хятадууд нэг жилийн өмнөхийнхөөс 38,1 хувиар их  гоёл, зүүлт, үнэт эдлэл  худалдан авчээ. Үүний зэрэгцээ тансаг хэрэглээний эд  зүйлс, тухайлбал  эмэгтэй хүний үнэтэй цүнх,  дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн брэнд хувцас  хамгийн их эрэлттэй байжээ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин